Архангай аймагт замын хөдөлгөөнийг хаалаа

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Архангай аймгийн Цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Архангай аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 14:00 цагаас эхлэн цаг агаарын байдал хэвийн болох хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоожээ.

Өнөөдрийн хувьд Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхээр байгаа юм.Өнөө шөнөөс агаарын температур өмнөх шөнөөс хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн хонох тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 16 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 21 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 30 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 5 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

12 цаг 1 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 48 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 48 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин