Б.Амарсанаа: Койнд оролцоод хохирсон иргэд баримт, мэдээллээ ирүүлэх боломжтой

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос койн, токены талаар өнөөдөр /2022.10.07/ мэдээлэл хийлээ.

Энэхүү холбоо нь койн, токеноос болж эрх нь зөрчигдөж буй иргэдийн дуу хоолой болж хуулийн хүрээнд ажиллах зорилгоор байгуулагдсан аж.

Дэлхий нийтэд мэдээллийн технологийн салбар тэр дундаа блокчэйн систем хурдацтай хөгжиж байна. Монгол Улсад крипто биржүүд ихээр байгуулагдан койн, токеныг мөн их хэмжээгээр гарсан. Нийт 70 гаруй койн, токен гарч Монголын зах зээлээс 500 орчим тэрбум төгрөгийг босгосон. Үүнээс өнөөдрийн байдлаар зах зээлд гурван тэрбум төгрөг хүрэхгүй мөнгө эргэлдэж байгааг тус холбооны үүсгэн байгуулагч Б.Амарсанаа мэдээллийн үеэр онцолсон юм. 

Мөн тэрбээр "Монголд гурван хүн тутмын нэг нь койнд оролцсон байгаа нь хамрах хүрээ том бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй байдалд үүсгэчихсэн юм. Манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд блокчэйны датанд анализ хийж, койн, токенууд зах зээлд хэдэн төгрөгөөр нийлүүлэгдсэн, анх IEO захиалга хийснээс хойш нэмж койн нийлүүлсэн эсэхийг шалгана. Дээрээс нь койнуудын төсөл гэгддэг White Paper-ийнхээ дагуу ажилласан эсэхийг шалгаж, нотлох баримт үүсгээд ЦЕГ, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгч ажиллах болно. 

Саяхан гарсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль бол зөвхөн биржийн тухай хууль юм. Яг виртуал хөрөнгийн хууль гараагүй тул яаж ч болно гэж бодож байгаа байх. Монгол Улсад Эрүүгийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль гэх мэт бусад хуулиуд бий тул хууль зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авхуулахаар ажиллаж байна. Фэйсбүүкт Монгол крипточид нэртэй групп үүсгэсэн. Мөн 80900122 дугаараар бидэнтэй холбогдож баримт мэдээллээ хуваалцах боломжтой" гэв. 

Монгол Улсын хэмжээнд нийт 73 ширхэг койн гарснаас одоогийн байдлаар 36 койны арилжаа хийгдэж байна. Урьдчилсан худалдаа хийгдэж, хөрөнгө босгоод алга болсон дөрөв, анхдагч арилжаагаар мөнгө босгоод алга болсон дөрвөн койн тус тус байна. Мөн улсын хэмжээнд 23 крипто бирж байгуулагдсанаас гурав нь СЗХ-ноос зөвшөөрөл авч ажиллаж байна. Бусад нь хуулийн хүрээнд ажиллаагүй. Үндсэндээ үйл ажиллагаа нь үргэлжилж буй 16, аппликэйшн нь ажиллаж байгаа нэг, хаагдсан зургаан бирж байгаа аж. 

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17