Б.Чойжилсүрэн: Айл өрхийн дулаан, эрчим хүчний төлбөрийг нэмэхгүй, албан байгууллагынхыг нэмнэ

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх өвлийн эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглээ.  Тэрбээр "Бид ОХУ-аас оргил ачааллын үед баруун болон төвийн бүсээрээ цахилгаан импортолдог. 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл байдал үүссэн. Энэ мэт эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тийм учраас 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хооронд гаргаад байна. Эхний ээлжинд айл өрхүүдийн дулаан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн 5000квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар нэмэгдүүлж тооцох тариф гарч байна. Эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах нөхцөл байдал үүссэн учир аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргасан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Малчин
Хамгийн үрэлгэн хэрэглээ ахуйн, айл өрхийн хэрэглээ байгаа. Хамгийн эхлээд харин ахуйн хэрэглээний цахилгааны үнийг чөлөөлөх ёстой бус уу
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 20 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 25 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 34 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 9 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

12 цаг 4 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 52 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин