Татварын суурийг багасгах олон улсын конвенцод Монгол Улс нэгдлээ

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх (BEPS)-ийн эсрэг байгууллагын 14 дэх чуулга уулзалт Парис хотод болж байна.

Уг чуулганы үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д гарын үсэг зурж, тус конвенцын 100 дахь гишүүнээр нэгдэн орсон тухай Сангийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан корпорацуудын татвараас зайлсхийх арга хэлбэр явдал улам бүр боловсронгуй болж байгаатай холбогдуулан давхар татварын гэрээг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, улс орнуудын татварын суурийг хамгаалах зорилгоор Их долоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага уг олон талт конвенцыг 2017 онд санаачилсан билээ.

Манай улсын хувьд 1991-2007 оны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 26 улс оронтой Давхар татварын гэрээг байгуулсан. Гэвч эдгээр хоёр талд давхар гэрээнүүдэд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх олон улсын орчин үеийн дүрэм журмууд тусгагдаагүйн улмаас үндэстэн дамнасан корпорацууд Монгол Улсын татвараас зугтаах, зайлсхийх, татварын суурийг багасгах эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа тул Монгол Улс энэхүү конвенцод нэгдэн орж байна.

Конвенцод нэгдэн орсноор бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэгэн зэрэг татвараас зайлсхийхийн эсрэг орчин үеийн дүрмийг нэвтрүүлж давхар татварын гэрээний хийдлийг арилгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг боловсронгуй болгох боломж бүрдэн дотоодын татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсаас бусад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийн жагсаалт /2018 он/

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17