Орчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

1979 онд баригдсан Баян-Адарга сумын есөн жилийн сургуулийн дотуур байранд 30-40 хүүхэд л амьдардаг байсан бол шинэ байр ашиглалтад орж орчин сайжирснаар 100 болж нэмэгджээ. Мөн Дадал сумын дотуур байр шинээр ашиглалтад орсноор 400 гаруй  хүүхэдтэй болж өргөжжээ. Зургаан настнууд амьдрахын зэрэгцээ цэцэрлэгийн насныхан ч ах эгчтэйгээ амьдарч цэцэрлэгтээ явдаг болсон гэнэ. Ингэснээр аймаг, сумын төв, хөдөөд хоёр тасарч өвөлждөг гэр бүл цөөрч  хардалт, салалт багасч гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлөөд эхэлжээ.

“Тогтвортой хөгжил боловсрол-2” төслийг хэрэгжүүлж буй Хэнтий аймгийн дээрх сумдын сургуулийн цэвэр цэмцгэр орчин хүүхдийн  хандлагыг эерэг болгожээ. Тэд  дотуур байрандаа хүртэл гэрийн шаахай өмсөж хэвшжээ. Бүр тодруулбал, “Охидын клуб”-ийнхэн хаягдал материалаар хийсэн угаадаг улавч өмссөн байхтай ч таарч байв. Энэ жил Баян-Адарга сумын сургууль хичээлийн шинэ байрандаа орсон бол аймгийн төвийн “Тэмүүжин” цогцолбор сургууль 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ.

Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд дэлхийн түвшинд олон улсын шилдэг хичээлийг шалгаруулахад Монголоос 30 хичээл оролцуулсаны гурав нь “Тэмүүжин цогцолбор” сургуулиас шалгарсан байна.

Ус, хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлсэн  “Тэмүүжин” цогцолбор

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 2000 гаруй хүүхэд 128 багш ажилчидтай. “Тогтвортой хөгжил боловсрол -1”- ийн хүрээнд “Ундны усны хэрэглээ, хэмнэлт” төслийн санаачилгаар “Тогтвортой хөгжил боловсрол-2”-ийн 30 түшиц сургуулийн нэгээр шалгарсан юм.  Олон улсын Эко төслийн хүрээнд  орчноо сайжруулахын зэрэгцээ  “Эрүүл хүнс -Энх амьдрал” уриатайгаар эрүүл хоололтын хэв маягийг сургуулийн үйлчлэгч, сан техникийн ажилтан гээд бүх багш, суралцагчид хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил гэдэг нь зөв амьдрах боловсрол гэж үзэж 17 зорилтыг хангаж байгаа аж. Ундны усны эрүүл ахуйн  хэрэглээ сэдвийг 12 хичээлтэй холбон боловсруулж хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн боловсролын танхимтай болж  ус,хүнсний зохистой хэрэглээг бий болгож эдийн засгийн хэмнэлт хийсэн байна.  Сурагчид усаа хэмнэхээс гадна ус тогтмол ууж хэвшсэн, өөрсдөө эрүүл хооллохоос гадна гэр бүлээ эрүүл хооллолтод уриалан, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон гэж “Эко клуб”-ийн хүүхдүүд ярьж байсан юм.

Мөн эрүүл зөв хоололтын дэглэм баримталж 16 багш, сурагч 2-11 кг илүүдэл жингээ хасжээ. Сургуулиараа эрүүл хооллолттой болсноор ойрхон байдаг цайны газар пирошки зарахаа больж, оронд нь бүжгийн клуб ажиллуулжээ. Эднийх Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд дэлхийн түвшинд олон улсын шилдэг хичээлийг шалгаруулахад Монголоос 30 хичээл оролцуулсаны гурав нь “Тэмүүжин цогцолбор” сургуулиас шалгарсан байна.

Ногоон худалдан авалт, автомашингүй өдөртэй сургууль

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сургууль нь 430 сурагч, 43 багш, ажилтантай. “Тогтвортой хөгжил боловсрол" төслийн хүрээнд сумаа хоггүй цэвэр цэмцгэр болгохыг зорьж, “Цэвэр цэмцгэр бидний орчин” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Ингэхдээ төслийн хүрээнд 15 үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тогтвортой хөгжлийн үндсэн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн агуулгад төвлөрчээ. Тэд долоо хоног бүрийн Баасан гарагт "Ногоон худалдан авалтын өдөр" болгосон. Тодруулбал, багш сурагчид зайлшгүй шаардлагагүй л бол ямар нэгэн худалдан авалт хийхээс татгалздаг, худалдан авалт хийх бол эрүүл, эко бүтээгдэхүүн авахыг эрмэлздэг байна. Энэ өдөр сургуулийн хогийн савнаас гарах хог  хаягдал ч бусад өдрийнхтэй харьцуулахад бага байдаг гэнэ. 

Хүүхдүүд сургуульдаа  мориор ирж  малчид малаа мориор хариулдаг

Хаягдал батерей цуглуулах савнуудыг өөрсдөө хийснийгээ сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-таа байрлуулсан нь үр дүнд хүрээд байна. Тухайлбал, сургуульдаа гурван сарын хугацаанд 350 ширхэг хаягдал батерей цуглуулжээ. Мөн тус сургуулийн багш нар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бага, дунд ангийн сургалтын хөтөлбөрийн 19 хичээлдээ тусган, сурагчиддаа хүргэж байгааг тус сургуулийн захирал Б.Анхбаяр хэллээ. Түүнчлэн автомашингүй өдрийн санаачилгыг дэмжиж, сумаараа долоо хоног бүрийн лхагва гарагт автомашингүй өдөр болгон хэвшсэн гэнэ. Тээврийн хэрэгслээр малаа хариулж дадаад байгаа малчид энэ өдөр мориороо малаа хариулж, хүүхдүүдээ сургуульд нь мориор хүргэж өгч байгааг сумын иргэд ярилаа.

Баян-Адаргын сургууль хаягдал батерей цуглуулах савнуудыг өөрсдөө хийснийгээ сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-таа байрлуулсан нь үр дүнд хүрээд байна.

Хуучин хувцсаар хийсэн хурууны хүүхэлдэйг англи хэл сурахдаа ашигладаг   

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй анхаарал татсан үйл ажиллагаа "Бүтээлч охид" клуб байлаа. Тус клубыг сургуулийн англи хэлний багш Т.Ариунаа анх нээж сурагчдад өмсөхгүй хуучин  хувцас, даавууны өөдөс гээд гарын доорх материал ашиглан номын хавтас, хүүхэлдэй, малгай, цүнх зэргийг өөрөө хийх аргачлалыг зааж байна. Мөн тэрбээр хийх үйл явц болон үр дүнгээ англи хэлний хичээлтэйгээ хослуулжээ. Жишээ нь, сурагчид жүжигчилсэн тоглолтын хүүхэлдэйг багштайгаа хамт урлаж түүнийгээ ашиглан жүжгээ англи хэл дээр харилцан ярилцаж тоглодог байна. Т.Ариунаа багш "Хүүхдүүд тоглож байхдаа шинэ үг сурч байдаг. Уламжлалт арга барилаас илүүтэйгээр хүүхдийн сонирхлыг татсан, шинэлэг аргаар тэдэнд хичээл заах нь үлдэцтэй юм" гэлээ. Энэ бүх ажлыг сургууль бүхлээр ажиллах арга хандлагын үндсэн дээр явуулж байна. Зарим аймгийн сургуульд жилийн дөрвөн улиралд ажилладаг хүлэмж байгуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг ногоо, жимс тарихгүй сургалтын уламжлалт хэв маягийг эвдэж, хүүхдийн сонирхлыг илүү татах үүднээс тухайн байгууламждаа бүх төрлийн хичээлүүдээ холбож үздэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22