З.БАТЦЭЦЭГ
Японы сэтгүүлч Тору Куботаг Мьянмарын цэргийн шүүх шоронд хорих шийдвэр гаргажээ. Энэ тухай эх сурвалжаас эш татан Японы NHK телевизийн суваг мэдээлэв. Түүний хэлснээр шүүхээс Куботад мэдээлэл дамжуулахтай холбоотой хууль зөрчсөн хэргээр долоон жилийн хорих ял мөн өдөөн хатгасан хэргээр гурван жил хорих ял оноосон байна. Үүнтэй холбогдуулан Японы Элчин сайдын яамны ажилтнууд сэтгүүлчийг Мьянмарын эрх баригчдаас яаралтай суллахыг хүсэж байна гэж NHK тэмдэглэв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Японы сэтгүүлч Юки Китазүми худал мэдээлэл тараасан, тус улсад нэвтрэхэд хяналт тавих хууль зөрчсөн хэргээр Мьянмарт саатуулагдсан юм. Сар орчмын дараа тэрбээр суллагдан Япон руу буцсан.
Эх сурвалж: www.polit.mn