“Оросын үндэсний боловсролын VII үзэсгэлэн-2022” эхэллээ

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

ОХУ-ын тэргүүлэх 20 их, дээд сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох “ОРОСЫН ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН VII ҮЗЭСГЭЛЭН-2022”-д оролцлоо.  Улаанбаатар дахь Русский Дом тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Монгол дахь үзэсгэлэнгийн зочдод зориулан боловсролын байгууллага бүр өөр өөрийн өвөрмөц танилцуулгыг бэлтгэсэн байна. Тухайлбал, өнөөдөр Томскийн Политехникийн Их Сургууль (ТПУ) ахлах ангийн сурагчдын дунд хичээлийн олимпиад зохион байгуулах юм.Тус олимпиадын дүнгээс хамаарч тус их сургууль гурван мэргэжлээр тэтгэлгээр сургах сурагчийг сонгох юм. Үүнд, технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт; газрын тос байгалийн хийн бизнес; цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан инженерчлэл гэсэн мэргэжлүүд багтана. Монгол Улсын алслагдсан аймгуудад амьдарч буй сургуулийн төгсөгчдийн дунд энэ  сарын сүүлчээр тус их сургуулиас онлайн олимпиад зохион байгуулахаар төлөвлөжээ. Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Валерия Кильпякова: “Жилд Монголын ЕБС-ийн 600 гаруй төгсөгч хүүхдүүд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-д суралцдаг бөгөөд эдгээр нь зөвхөн үнэ төлбөргүй суралцах эрх авсан оюутнууд юм. Мөн төлбөртэй суралцах залуусын тоо Монголд жилээс жилд нэмэгдэж байна. Энэхүү үзэсгэлэн нь залуучуудад мэргэжил сонгоход туслах, Оросын их дээд сургуулиуд төдийгүй тухайн   улсын хотуудтай танилцах сайхан боломж болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 11 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 16 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 25 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 0 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 55 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 43 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин