Өвөрхангай аймагт 4.3 сая мал өвөлжих тооцоололтой

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Улсын Онцгой комиссийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Аймгийн хэмжээнд одоогоор 5.6 сая мал намаржиж байгаа бөгөөд хүнсний хэрэгцээ, зах зээлийн эргэлтэд тодорхой тооны мал борлуулсны дараа 4.3 сая мал өвөлжинө гэх тооцоололтой байна.

Энэ жил 800 орчим малчин өрх 500 мянган толгой малтайгаар бусад аймгийн нутаг дэвсгэрт өвөлжихөөс 300 гаруй малчин отрын замдаа явж буй. Мөн аймгийн хэмжээнд 2407 га талбайд ногоон тэжээл тариалсан ба 2500 тонн тэжээл хураан авах бол орон нутгийн өмчит “Өв Агро” компани 300 га талбайд малын тэжээл тариалж, 15600 боодлыг хураах урьдчилсан баланстай байгаа юм.

Ажлын хэсэг мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, малын халдварт өвчин, вакцинжуулалтын явцтай танилцаж, "сайн" гэх үнэлжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд бэлчээрийн даац 90 хувь хэтэрсэн, эрсдэл өндөр хоёр аймгийн нэг нь Өвөрхангай учраас бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сайтар хангах, гамшгийн эрсдэлийг бууруулж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэл өгсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17