Хөгжлийн банкны зэрэглэлийг Засгийн газрын зэрэглэлтэй адил түвшинд үнэлжээ

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Хөгжлийн банкинд энэ оны нэгдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл хаагджээ.

Хөгжлийн банк одоогийн байдлаар нийт зээлийнхээ 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг боловсруулах үйлдвэрт олгосон байна. 

Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэдгээрээс дурдвал, "ТОСК"-ийн 2910 айлын орон сууц, 1100 авто зогсоолын “Буянт Ухаа-I,II”, "Шинэ яармаг хороолол" төсөл, “Пирамид орд” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл, "Бармон" ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”, “Шанх майнинг” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”, “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг байна.

Эрчим хүчний салбарт дөрвөн зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээлийг өгчээ. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” багтаж байгаа юм.

Хөгжлийн банк нь Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч FitchRatings, Moody’s Investors service, Standard & Poor's Ratings services зэрэг байгууллагуудаар үнэлүүлдэг. Есдүгээр сарын 30-ны байдлаар Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг "B3 тогтвортой" түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдлээ. Харин Fitch, S&P агентлагууд нь найм, есдүгээр сард Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг мөн адил хэвээр хадгалсан. Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Хөгжлийн банкны зэрэглэлийг Засгийн газрын зэрэглэлтэй адил түвшинд үнэлсэн юм.

Засгийн газар болон Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн мэдээллийг доорх графикаар танилцуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17