Шатахууны хомсдол ба гурван түвшний эх сурвалж

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Сүүлийн өдрүүдэд ШТС-ууд АИ-92 шатахуун олгохгүй, зарим нь үүдээ барьж буй талаар иргэд ярьж байна. Ингэхдээ “ОХУ-аас ирэх дүрвэгсэдийг хүлээн авснаас болж, манайд экспортлох шатахууны крантаа хаалаа” хэмээн хардаж байгаа юм. Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104.5 мянган тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс 24.6 мянган тонныг АИ-92, 63.8 мянган тонныг дизель түлш эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 18-19 хоногийн буюу хэвийн нөөцтэй гэсэн үг. ОХУ-ын талаас хязгаарлалт хийгээгүй, өнгөрсөн долоо хоногт гэхэд 11 мянган тонн АИ-92 нийлүүлсэн” гэв. Үүнээс гадна баруун болон зүүн бүсийн зарим аймагт шатахуун тасарсан талаар иргэд мэдээлж буй талаар “Шатахуун аюултай бараа учраас хот суурин газраар өдрийн цагт тээвэрлэлт хийдэггүй гэх мэт шалтгаанаас хоцрох асуудал гарсныг үгүйсгэхгүй” гэж тайлбарлалаа. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулалтыг сайжруулахаар ажиллаж байгаа гэв.

Харин шатахуун импортлогчидтой холбогдоход, “Шунхлай”, Тэс петролиум”, “Петровис” компани “Бүтээгдэхүүний тасалдал үүсээгүй, борлуулалт хэвийн. Татан авалтаа цаг тухайд нь хийж байна. Хэрвээ манай салбарууд түгээлт хийгээгүй бол бусад аж ахуйн нэгжээс үүдэлтэй ачаалал үүссэн байж болно. Тухайлбал, бидний тооцооллоос илүү ачаалал бий болсноос салбарын нөөц эрт дуусаж, агуулахаас татан авалт хийх хүртэл тодорхой хугацаа шаарддаг” гэж байлаа. Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар энэ сарын 3-нд УИХ-ын намрын чуулганы үеэр мэдээлэл өгөхдөө “Магнай трейд” ХХК-ийн дотоод санхүүгийн асуудлаас болж, түгээлт тасарсан. Тухайн компани нь АИ-92 дээр суурилсан буюу 30-40 хувийг нийлүүлдэг. Өнөө маргаашдаа ийм асуудалтай байгаа ч асуудлаа шийдвэрлээд, 10 хоногоос нэг сарын дараа гэхэд хэвийн болно. Түүнчлэн “ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй үнээр нийлүүлсээр байгаа. Ам.долларын ханш өсөж буй ч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа тул АИ-95 болон дизель түлшний үнэ 300-350 төгрөгөөр буурсныг хэлэх нь зүйтэй” гэв.

Салбар хариуцсан сайд нь ингэж хэлсэн тул “Магнай трейд” ХХК-аас тодруулах гэсэн боловч хариуцсан албаныхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хуралтай байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ганц манайх биш, аж ахуйн нэгжүүд сүүлийн хоёр жилд алдагдалтай ажилласан учраас ийм асуудал бий болсон” хэмээн тайлбарласан юм. Тэгвэл жолооч нар дараах байр суурийг илэрхийллээ.


Speak out


Б.Пагмадулам: Оройн цагаар дараалал их байна

-Сүүлийн өдрүүдэд, ялангуяа оройн цагаар ШТС-уудын дараалал их, “Магнай трейд”-ийн зарим салбар нь хаалттай байна. Ажиллаж байгаа нь зөвхөн карттай иргэд, байгууллагад өгч байсан. АИ-92 шатахууны нөөц муудсан гэж түгээгчид нь хэлж байна лээ.

 

Г.Батнасан: Зарим ШТС үнийн самбараа унтрааж, ажиллахаа больсон

-Бараг сүүлийн нэг сарын хугацаанд зарим ШТС-ууд өгөхгүй байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд, зарим салбар нь үнийн самбараа унтрааж, хаалт тавьж эхэлсэн. Бямба гарагт “Тэс петролиум”-аас шатахуун авахад “Нөөцтэй байгаарай, ховордож байгаа шүү” гэсэн.

 

Б.Батхуяг: Удаан хугацаанд үнэ барьж чадахгүй байх

-АИ-92-ын нөөц муудаж байгаа гэхээр нь банкаа дүүргэчихлээ. Би такси үйлчилгээнд явдаг. Ачааллаас хамаараад, өдөрт 20-30 мянган төгрөгөөр хоёр удаа шатахуун авдаг. Дараалал үүсгэж, хязгаарлахаар л үнэ нь өсдөг шүү дээ. Ам.долларын ханш өссөөр байхад, удаан хугацаанд үнэ барьж чадахгүй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17