Нүүрсний экспорт сайжирснаар валютын нөөц өсжээ

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Монголбанкнаас өгсөн мэдээллээр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын эцэст валютын нөөц 2.794.6 сая ам.доллар байгаа нь өмнөх сараас 3.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Оны эхний найман сард нүүрсний экспорт саатан ам.долларын орох урсгал багасаж, валютын нөөц тасралтгүй буураад байсан. Харин өнгөрсөн сард дөрвөн сая тоннд хүрсэн нь өмнөх саруудад байсан хэмжээнээс хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

Есдүгээр сард ам.долларын урсгалууд ингэж орж иржээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын санхүүжилт олгосон. Төвбанк 2.4 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн экспортын орлоготой ААН-үүдийн Монголбанкинд худалдсан валютын дүн оны эхний найман сарын дунджаас 100 сая орчим ам.доллараар өссөн. Тэр дундаа нүүрсний экспортоос олох гадаад валютын сарын орлого 2021-2022 оны дээд хэмжээнд хүрснийг Төвбанк мэдээлэв.

 

Эх сурвалж: www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17