Сугалааны дугаарын бүх орон таарвал 10 сая төгрөгийн азтан болно

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

НӨАТ-ын сугалааг тавдугаар сард зогсоож, энэ сараас дахин эхлүүлэхээр болсон. Учир нь сугалааг зогсоосноор и-баримт бүртгэлт хоёр дахин багассан гэх судалгаа гарчээ. Тиймээс сугалааг дахин эхлүүлэхээр болж, шинэчилсэн хувилбараар азтанг тодруулахаар болсон. Шинэчлэгдсэн сугалааны анхны тохирлыг энэ сарын 12-ны 13:00 цагт Улсын их дэлгүүрт явуулахаар болжээ. 

Өмнө нь дэлгүүрийн кассаас хэвлэгдэж гарсан бүх баримт сугалааны тохиролд оролцож байсан бол шинэчилсэн хувилбараар зөвхөн и-баримт аппликейшнд бүртгүүлсэн баримтууд оролцох юм. Ингэснээр супер азтан тодрохгүй олон сар үргэлжлэх, цөөн тохиолдолд азтан болдог байдал арилах аж.

Сугалааны тохирлыг арын орноос нь эхлэн тодруулна. Ингэхдээ:

-Сүүлийн хоёр орон таарсан тохиолдолд хонжворгүй

-Гурван орон таарвал 30 мянга

-Дөрвөн орон таарвал 100 мянга

-Таван орон таарвал 500 мянга

-Зургаан орон таарвал 1.5 сая

-Долоон орон таарвал гурван сая

-Найман орон таарвал 10 сая төгрөгийн азтан болох юм.

Түүнчлэн азтан болоход иргэний бүртгүүлсэн баримтын тоо хамааралтай. Ингэхдээ 1-10 баримт бүртгүүлсэн бол бага мөнгө хожих, 11-50 баримт бүртгүүлсэн бол арай илүү мөнгө хожих, 50-аас дээш баримт бүртгүүлсэн бол супер азтан болоход илүү дөхөм байхаар шинэчилсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17