Хөгжлийн банкны олгосон 1.4 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байна

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Хөгжлийн банкинд энэ сарын 25-ны байдлаар нийт 648.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар тус банкнаас мэдээллээ.

Одоогоор банкны зээлийн багц 53 зээлдэгчийн нийт 2.8 их наяд төгрөг байна.

Зээлийн ангиллаар танилцуулбал, 51.8 хувь буюу 32 зээлдэгчийн нийт 1.488.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтаж байна. Харин 11 зээлдэгчийн нийт 700.5 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд байгаа бол 11 зээлдэгчийн нийт 668.1 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалтай байна.

Хөгжлийн банк одоогийн зээлийн багцын 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг аж үйлдвэрийг дэмжих зорилгоор олгосон цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрийн салбарын санхүүжилтүүд эзэлж байна. Мөн иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд олгосон барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.

Эрчим хүчний салбарт дөрвөн төсөлд олгосон нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл идэвхтэй байна. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” тус тус багтаж байгаа юм.

Нийт зээлийн багцын 10.1 хувь буюу 291.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн салбарын есөн зээлдэгчид олгосон байна. “Изинис-эйр вэйз” ХХК, “МИАТ” ТӨХК зэрэг Агаарын тээврийн салбарт олгосон зээлийн үлдэгдэл 30 тэрбум байсан бол үүнээс “МИАТ” ТӨХК өнгөрсөн долоо хоногт зээлээ бүрэн төлж дуусгасан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17