Үүрд баяртай, Шинзо Абэ

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулга мягмар гарагт боллоо. Аюулгүй байдлыг маш сайн хангасан, хатуу хяналттай энэ төрийн оршуулгын ёслолд 4300 гаруй хүн оролцсон гэж “Japan Times” мэдээлэв. Эргэн сануулвал, Японы түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхий сайд хэмээн олон улсад үнэлэгдсэн Шинзо Абэ Нара хотын гудамжинд үг хэлж байх үеэрээ буудуулж, долдугаар сарын 8-ны өдөр таалал төгссөн билээ.

Түүнийг эцсийн замд нь үдэх төрийн ёслолд 218 орон, олон улсын байгууллагын 700 гаруй тэргүүн, улс төрийн томоохон албан тушаалтан оролцжээ. Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Со тэргүүтэй удирдагчид хүрэлцэн иржээ. Үүнтэй холбогдуулан төрийн оршуулгын ёслолын үеэр 20 мянга гаруй цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллахын сацуу, зарим гудамжны замыг хаасан байна. Абэгийн эхнэр Аки Абэ нөхрийнхөө шарилыг авч явжээ.

Японы одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида оршуулгын ёслолын үеэр Шинзо Абэ Японы Батлан хамгаалах агентлагийг яам болгоход хэрхэн ажилласан тухай, түүний санаачилсан "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги", АНУ, Энэтхэг, Австрали, Япон гэсэн дөрвөн орны аюулгүй байдлын хэлэлцээ болох “Quad”-ыг үүсгэн байгуулсан гавьяаг нь алдаршуулсан юм. Тэрбээр “Японы түүхэн дэх хамгийн олон жил ерөнхий сайдаар ажилласан Шинзо Абэтэй нэгэн эрин үед амьдарч, танхимд нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан цаг мөчүүдээрээ би үргэлжид бахархах болно. Шинзо Абэ олон бэрхшээлтэй тулгарсан ч үеэс үед хурцлагдсаар ирсэн ган мэт хүн байлаа” хэмээн ярьжээ.Харин Японы ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ “Шинзо Абэгүйгээр цаг хугацааг хэрхэн туулахаа мэдэхгүй байна. Би түүнийг харж, түүнтэй ижил агаар амьсгалж, ижил гараг дээр амьдармаар байна” гэсэн байна.Энэ төрийн оршуулгын ёслолд Япон улс 11.1 сая ам.доллар зарцуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17