Улаанбуудайн үнээс шалтгаалж, гурилын үнэ 50 орчим хувиар өсөж магадгүй

2022-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Гурилын үнэ өсөх болсон талаар үйлдвэрлэгчдийн төлөөлөл мэдээллээ.

Энэ үеэр Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөгөөний гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн “Монгол Улсад нийт 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байгаагаас 2021 онд 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол энэ оны байдлаар найман үйлдвэр тогтвортой бусаар үйл ажиллагаа явуулж байна. Тус найман үйлдвэр нь 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 900 мянган тонн  улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай.

Гурил үйлдвэрлэлийн салбарыг ярихын тулд эхлээд улаан буудай буюу түүхий эдийн талаар ярих шаардлагатай байдаг. Нэг тонн улаанбуудайгаас 75 хувь нь гурил, 25 хувь нь хивэг болж гардаг. Мөн улаан буудайн чанараас хамаарч дээд болон I, II гурил гэсэн ангилалтайгаар бүтээгдэхүүн гардаг. Дотоодын зах зээл 340 мянган тонн улаанбуудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байдаг. Сүүлийн таван жилд дотоодоосоо 60-70, бусад улс орноос 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасаар ирсэн.

Өнгөрсөн жил бид улаан буудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1000-1100 төгрөгөөр борлуулж байсан. Газар тариалангийн холбооноос улаан буудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ зарласан. Улаанбуудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл улаан буудайн тарьдаг үр 980 мянга байсан бол 1.4 сая төгрөг буюу 15, бордоо 1.8 сая байсан бол гурван сая төгрөг болж 110, шатахууны үнэ 50 хувиар нэмэгдэж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотой.

Газар тариалангийн холбооноос 1.2 сая төгрөг буюу 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал 20, техник хэрэгсэл урсгал зардлын өртөг 20, нийтдээ үйлдвэрлэлийн зардал 40 хувиар өссөн. Иймээс бид 1.2 сая төгрөг гэсэн үнэд тулгуурлан үзэхэд гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаан буудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл байдал үүссэнийг ард иргэд харилцагч нартаа албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17