Худалдаачид 1.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

2022-09-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ 17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах боломжийг олгох, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, оролцоог нь сайжруулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгууллаа. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны ажлаа тайлагнадаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд нийт 440 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо. Газар тариалангийн 175, хүнсний 136  үйлдвэр, хөнгөний 10 үйлдвэр оролцож, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийв. 

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж ажиллалаа. 

Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, Монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, 21 аймгийг дөрвөн бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн, ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин Д.Болортуяа 
  • Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “Жожилдаян” ХХК 
  • Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “4VR” ХХК 
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин Л.Чимгээ 
  • Шилдэг техник технологи нэвтрүүлэгч “Норбу Экьюпмент” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч
  • Дорнод аймгийн Халх гол сумын шилдэг зөгийн бал үйлдвэрлэгч “Батэм” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, хамгийн их төмс борлуулсан ногоочин Г.Баянбямбаа
  • Өмнөговь аймгийн Булган сумын иргэн, шилдэг жимсчин Б.Өнөржаргал
  • Сэлэнгэ  аймгийн Мандал сумын шилдэг хоршоо “Мандал органик фүүдс” хоршоо
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шилдэг хоршоо "Алтанцацал” хоршоо
  • Төв аймгийн Алтанбулаг сумын шилдэг хоршоо "Эко ногоон брэнд” хоршоо
  • Ховд  аймгийн  Буянт  сумын шилдэг аж ахуйн нэгж  "Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарав. 

    ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Талх чихэр ХК-ийн “Чиабатта” талх шилдэг шинэ бүтээгдэхүүнээр 
  • БОСА Кондитер ХХК–ийн “Зөөлөн чихэр” импортыг орлох шилдэг хүнсээр 
  • Хужирт цагаан ХХК Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр  
  • Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон орон нутгийн шилдэг оролцогчоор 
  • Үлэмж органик ХХК шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр  
  • Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шилдэг аймгаар 
  • Милко ХХК -ийн “Mongolian Camel” ингэний хоормог экспортын шилдэг хүнсээр 
  • Сүүн билэгдэл ХХК -ийн “Хонгор брэнд” сарлагийн сүүний бяслаг онцлох шимт хоол, хүнсээр тус тус шалгарав.  

    ХӨНГӨН, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Чиглэл ХХК -ийн шингэн хүнс хадгалах ган сав онцлох шинэ бүтээгдэхүүнээр 
  • Говь гоо ХХК-ийн “Гоо мазаалай” гуужуулагч багц онцлох шинэ бүтээгдэхүүнээр 
  • Монпеллетс ХХК-ийн хонины ноосон органик бордоо экспортын шилдэг бүтээгдэхүүнээр 
  • Дарьт шүтээн ХХК–ийн хурганы мах экспортын шилдэг бүтээгдэхүүнээр 
  • Урлахуйн жигүүр ХХК-ийн “Жигүүр брэнд” импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр  
  • Усны зөн ХХК-ийн “Чандмана” хүнсний зориулалтын хуванцар сав импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр 
  • “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор “Их халбагант” ХХК
  • Улсын тэргүүний "Баян зөгий” хоршоо шилдэг хоршоогоор 
  • "Цэвэр хөрсний шим” дундын хоршоо шилдэг хоршоогоор тус тус шалгарлаа.  

Эх сурвалж: www.polit.mn 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
“Хүүхдийн хүмүүжилд оролцохгүйгээр Эйнштейнийг өсгөнө гэж бүү мөрөөд, эхэндээ түүнтэй өдөрт дор хаяж хагас цаг ажиллахыг дүрэм болго”

Эмэгтэй хүн нэг бол карьертаа, эсвэл хувийн амьдралдаа аз жаргалтай байж чадна гэсэн үлгэр домог байсаар байна.

4 цаг 3 мин
Юн Сог Ёл албан тушаалаа хашиж байхдаа баривчлагдсан БНСУ-ын анхны ерөнхийлөгч болов

Олон хоног шуугиан дагуулсан ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлах асуудал эцэс болж, цагдаа болон м

4 цаг 8 мин
Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

Ийм ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг мөрдөн

4 цаг 8 мин
Ховдын хоёр гишүүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг эхлүүлэв үү?

УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.

4 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Өчигдөр 09 цаг 59 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

Өчигдөр 06 цаг 00 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Уржигдар 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Уржигдар 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Уржигдар 11 цаг 55 мин