Дарханы авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

 “МАК” ХХК  81 битүү вагон захиалж, УБТЗ 93 вагоны хангалт хийж, 79 битүү вагонд 5214 тн цемент ачжээ. Мөн хоппер вагон 238-ийг захиалж, 259 вагоны хангалт хийж, 240 хоппер вагонд 17520 тн цемент ачсан байна. Тус компани нийт 319 вагонд 22734 тонн цемент ачжээ.

“Монцемент” ХХК 204 хагас вагон захиалж, 214 хагас вагоны хангалт хийж 154 хагас вагонд 10164 тонн клингер ачжээ. Мөн 13 битүү вагон захиалж, 20 вагоны хангалт хийж, 13 битүү вагонд 858 тонн цемент ачсан.

Түүнчлэн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээвэрлэлтийг хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд урьдчилсан байдлаар 200 хагас вагон цементийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс өргөн царигаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын Эрээн өртөөнөөс “Сайн сайхан хөгжил” ХХК 100 хагас вагон, “Хан транс” ХХК, “Аз агар” ХХК-иуд тус бүр 50 хагас вагон цемент тээвэрлэх хүсэлтийг УБТЗ-д ирүүлсний дагуу Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонуудад импортын цементийн ачилт хийн буцааж Замын-Үүд өртөөгөөр хүлээн авч Дархан, Баруунхараа өртөө хүртэл тээвэрлэхээр төлөвлөж, Хөх хотын төмөр замд ачилт хийлгэх хүсэлтээ хүргүүлээд байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17