Б.ДАРЬСҮРЭН
Улсын хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар А-80 автобензиний 50, АИ-92 автобензиний 22, АИ-95 болон дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд АИ-92 автобензиний 16, АИ-95 автобензиний 31, дизель түлшний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17.096, хангайн бүсэд 5.430, төвийн бүсэд 24.534 тонн, зүүн бүсэд 8.085 тонн байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Монгол Улс он гарсаар нийт 1.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс А-80 - 28.2, АИ-92 - 426.2, АИ-95/98 - 18.6, дизель түлш 679.9, онгоцны түлш 25.7 мянган тонн байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn