Уул уурхайг ногооруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмье

2022-09-26
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Уул уурхайн салбарынхан түүхт 100 жилийнхээ ойн хүрээнд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй чуулга уулзалтыг өнгөрсөн өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Чуулганы сүүлийн өдөр буюу өнгөрсөн баасан гаригт "Уул уурхай ба ногоон хөгжил” сэдвээр үргэлжилсэн юм.

Уул уурхайн салбарт ногоон хөгжлийн ойлголт өнөө үед хамгийн чухлаар тавигдаж буй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах том зорилт хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа. Энэ өөрчлөлтөд томоохон нөлөө үзүүлж байгаа салбар яалт ч үгүй уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар. Монгол Улсын хувьд онцгой анхаарах салбар гэдэг утгаараа "Монголын уул уурхайн 7 хоног" чуулганы чухал арга хэмжээний нэгд тооцогдон ийнхүү бүтэн өдрөөр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбараас үүдэлтэй нөхөн сэргээлтийн асуудал манайд нэгдүгээрт тавигдаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хурлын эхэнд онцлов. Одоогоор манайд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр орхисон 8000 орчим га талбай тоологдсон бол улсын хэмжээнд 30.000 га талбай эвдэрсэн гэсэн судалгаа гарсан аж. Тухайлбал, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос эвдэрсэн талбай хамгийн их буюу 28.000 га байна. Үүнээс хариуцах эзэнтэй нь 21.000 га бол үлдсэн нь ямар нэгэн хариуцах эзэн байхгүй гэсэн үг. Салбарын яамнаас эвдэрсэн талбайд 400 гаруй эзэн холбогдогчийг олж илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлсэн гэнэ.

Нөгөө талаар уул уурхайд тулгамдаж байгаа дараагийн чухал асуудал байгаль орчин, нөхөн сэргээлттэй холбоотой орон нутгийн иргэд, төсөлд өртөх хүмүүсийн эрх гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд тэмдэглэж байсан. Монгол Улсад тэргүүлэх салбар гэдгээр уул уурхайг тогтвортой хөгжүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгчид орон нутгийн иргэдтэй ойлголцож, хамтарч ажиллах шаардлагатайг ч тэрээр дурдаж байв.

Б.Ганхуяг: Эрчим хүчний хэрэглээнийхээ 30-45 хувийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлнэ

 

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг хамгийн ихээр үүсгэдэг хүчин зүйл бол нүүрс. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нь мөн л нүүрс. Тиймээс нүүрсний  компаниудад ногоон хөгжлийн асуудал тулгамдсан, үр дүн шаардах сэдэв болсон гэсэн үг. Үүнийг ч "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг онцгойлон дурдаж, нүүрсхүчлийн хийг бууруулахад чиглэн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөрийнхөө талаар зочид, төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тус компани 2025 оноос 500 мВт-ын хүчин чадалтай хийн цахилгаан станц буюу метан хийгээр ажиллах станцыг ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа аж. Цаашлаад жил дараалан 1200 мВт хүртэл хүчин чадалтай станцуудыг ашиглалтад оруулж, нийт хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ 30-45 хувийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлнэ гэж мэдэгдэж байна. Түүнчлэн хүлэмжийн хийг бууруулах NET ZERO  20/60 төлөвлөгөөг гарган ажиллаж байгаагаа дуулгалаа.

Эрчим хүчний салбараас 20-40 хувийн хэмнэлт хийх боломжтой

 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал энэ удаагийн хуралд "Ногоон эдийн засгийн шилжилт-уул уурхайд” сэдэвт сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Дэлхий нийт нүүрсхүчлийн хийг бууруулах том зорилттой. Үүнд Монгол Улс ч оролцоотой байх ёстой. Нөгөө талаар эдийн засгийн гол салбар уул уурхай. Тэрээр энэ салбарыг хэрхэн ухаалаг ашиглаж, ирээдүйд ногоон болгож, дээр нь хэмнэлттэй, ашигтай ажиллах талаар товч саналыг танилцуулж байв. Тухайлбал, ухаалаг сэтгэж, ажиллаж чадвал эрчим хүчний салбараас 20-40 хувийн хэмнэлтийг гаргах боломжтой гэнэ. Гэвч нөгөө талд дэлхийн улс орнуудын хүлээх хариуцлага ч нэмэгдэж байгааг тэрээр онцолсон. Одоогоор дэлхий нийтээр нэвтрээгүй байгаа ч бүс нутгийн хэмжээнд нүүрстөрөгчийн хий ялгаруулсныхаа төлөө такс төлдөг болж байна. Бид ч ирээдүйд энэ төлбөрийг төлөх системд шилжинэ.

Дэйвид Осуалд: Ногоон чиглэлийн 78 сая ажлын байр бий болно

 

Монголын уул уурхайн 7 хоног чуулганд олон улсаас уригдсан олон сонирхолтой, хүндтэй зочдын нэг "Дизайн энд Энвайронмент консалтанси" байгууллагын ерөнхийлөгч Дэйвид Осуалд байв. Тэрээр энэ өдрийн хуралд "Ногоон эдийн засгийн шилжилт-олон улсын үзэл хандлага” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн хүмүүсийн 77 хувь нь цаг уурын өөрчлөлтөөс улбаатай хямралуудаас болсон гэдгийг олон улсын байгууллагууд судалж тогтоожээ. Нэг ёсондоо уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэх тусам байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсээр байгаа, дийлэнх хувийг нь эзэлж байна гэж харагдахаар судалгааг тэрээр онцолж байв. Тиймээс хүн төрөлхтөн дараа үе, үр хойчийнхоо төлөө дэлхийг аврах ёстой. Үүний тулд нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулахад гар бие оролцож, дорвитой үр дүнд хүрэх шаардлагатай байна. Тэрээр дэлхий нийтээр үр дүнд хүрэхийн тулд "Түлэх болон татах" гэсэн алхмыг хэрэгжүүлэх ёстой гэж байв.

Тэрээр сонирхолтой нэгэн судалгаа танилцуулсан нь ирээдүйд 71 сая ажлын байр устгах төлөвтэй байгаа бол эсрэгээрээ ногоон чиглэлийн ажлын байранд 78 сая ажилтан шинээр бий болно гэж олон улсын судлаачид онцолж байгаа аж. Тиймээс одоогоос аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудаа сургалтад хамруулж, шинэ ур чадвар олгодог болох ёстой гэж зөвлөж байв.

Панел хэлэлцүүлэг: Агропарк, ойн мэргэжилтнүүд дутагдалтай байна

"Ногоон эдийн засгийн шилжилт-уул уурхайд” сэдэвт хурал зочдын илтгэлээс гадна панел хэлэлцүүлгээр үргэлжилж Монгол Улсад ногоон хөгжлийн чиг хандлага ямар байгаа, энэ салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ, аж ахуйн нэгжүүдийн ногоон хөгжлийн шинэ технологи зэрэг сэдвээр шинэ мэдээлэл солилцсон юм. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа, Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Я.Ариунзул нар оролцсон юм.

 

Хэлэлцүүлгийн эхэнд манай улсад ногоон уул уурхайн жишиг төсөл байгаа эсэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын газрын дарга Б.Элбэгзаяагаас тодруулахад тэрээр "Уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон хөгжил хоёр яагаад ч салж болохгүй. Монгол Улсын уул уурхайн салбар өнгөрсөн 100 жилийнхээ хөгжлийг энэ мөчид эргэж харж байна. Энэ хугацаанд хайгуул, олборлолт,  боловсруулах салбар хөгжсөн. Олборлохоос гадна нөхөн сэргээх, түүн дотроо байгаль орчны стандартуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж чадсан. Хэрэгжилтийн хувьд өөр үзүүлэлт гарах байх. Одоогийн байдлаар нөхөн сэргээх чиглэлийн асуудал түлхүү яригдаж байна. Энэ цагаас эхлээд ирэх зуундаа ногоон хөгжил, ногоон уул уурхайг түлхүү ярих нь зүйтэй. Мэдээж нөхөн сэргээх чиглэлээр тэргүүлж байгаа үндэсний болон гадаадын олон компани бий. Шууд ногоон гэж хэлэхэд эрт байна. Одоогоор эхлэлийн шатуудыг ногоон болгож ажлууд үргэлжилж байна” гэв.

 

Үргэлжлэн Рио Тинто компанийн олон улсад хэрэгжүүлж байгаа ногоон хөгжлийн жишээг сонирхлоо. Энэ талаар "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал авууштай олон мэдээллийг дуулгасан нь хуралд оролцогчдын анхаарлыг татаж байв. Тодруулбал, Рио Тинто компани 2050 он хүртэл үйл ажиллагаанаас гарч байгаа хүлэмжийн хийг "тэг" болгох зорилготойгоор гурван үе шаттайгаар арга хэмжээ авч эхэлжээ. Харин манай улсын хувьд ирээдүйд хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдол, хөрсний бохирдол нэмэгдэх төлөвтэй байгааг Х.Амаржаргал захирал онцолж байв. Тиймээс тэмцлийн ажил зөвхөн уул уурхайн салбараар тогтохгүй нийгмийн бүх оролцогч талуудын хувь нэмэр чухал гэж мэргэжлийн хүмүүс үздэг аж. Хүлэмжийн хийг бууруулахын тулд хамгийн гол алхам бол сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх явдал гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд уул уурхайн олон компани нэгджээ. Энэ бол уул уурхайн салбар ногоон хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж албаны хүмүүс үзэж байна. Харин тэрхүү ногоон байгууламжийг бий болгоход мэргэжилтэй боловсон хүчин маш хангалтгүй байгаа гэж хэлэлцүүлгийн зочид дуу нэгтэй санал хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар ХААИС ойн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж  байгаа ч тоо, ур чадварын хувьд чамлалттай гэж байв. "Оюу толгой" компани энэ чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг энэ үеэр Х.Амаржаргал захирал дурдсан.

Түүнчлэн агропаркууд ч олноор байгуулагдах шаардлагатай бөгөөд Эрдэнэс Тавантолгой компани дөрвөн цэг дээр энэ чиглэлийн томоохон парк байгуулахаар ажиллаж байгаа гэлээ.

Энэ өдрийн томоохон арга хэмжээний нэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Оюу толгой компани, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага хамтран 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22