Ц.Даваадорж: Хоёр улсын харилцаанд сэтгэл зүрхээ зориулж ажиллах нь миний үүрэг

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Монгол, Японы найрамдалт, нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Япон улсын Эзэн хааны нэрэмжит “Мандах нар” одонг гардуулдаг. Тэгвэл энэ жил Мандах нар одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Ц.Даваадоржтой ярилцлаа.

 

-Хоёр улсын найрамдалт харилцаанд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Японы Эзэн хааны “Мандах нар” одонгоор шагналаа. Та өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монгол, Японы найрамдалт харилцаа тогтоосны 50, Монгол-Японы төв байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгш ойтой сайхан жил Японы эзэн хааны “Мандах нар”  одонгоор шагнуулсандаа баяртай байна. Энэ одонг хүртэж буй 23 дахь хүн болж байна. Хоёр улсын найрамдалт харилцаанд оруулсан миний багахан хувь нэмрийг өндрөөр үнэлсэнд их талархаж байна.

Монгол, япон улсын найрамдалт харилцаанд сэтгэл зүрхээ бүрэн зориулж ажиллах нь миний үүрэг.Шагнал урамшуулал гэдэг ганц хүний бүтээсэн зүйл байдаггүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд дэмжиж, хамтарч ажилласан бүх хүнд талархаж буйгаа “Зууны мэдээ” сониноор дамжуулан илэрхийлмээр байна.

-Япон улстай анх яаж холбогдож байв?

-1983 онд МУИС-ийн эдийн засаг, статистикийн ангийг төгссөн. Тэр цагаас өнөөг хүртэл МУИС-даа багшилж байна. 1992 онд Япон улсад суралцах завшаан олдсон. Тухайн үед манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байсан. Тиймээс боловсон хүчнийг сэргээх тал дээр Япон улсын тусламжийг их ашиглаж байсан. Энэ үед Японд суралцах,  мэргэжил дээшлүүлэх зургаан багшийн нэг нь болж явж байлаа. Тэр цагаас л Япон улстай холбогдсон. Түүнээс хойш 2002 онд Монгол-Японы төв нээгдэж, даргаар нь ажиллах болсон.

-Япон Монголын төвийнхөө талаар сонирхуулахгүй юу?

-Японы Засгийн газраас ихэнхдээ социалист орнуудад тусламж үзүүлэх зорилгоор дэлхийн есөн улсад санал болгосон төсөл. Одоо манай улсаас гадна өөр долоон улсад  найман төв үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд төв маань Монгол тал руугаа шилжиж МУИС-ийн бие даасан нэгж болж үйл ажиллагаа явуулж байна. Гол зорилго нь Монгол дахь бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд Япон маягийн менежмент, зах зээлийн эдийн засгийн мэдлэгийг олгох юм. Мөн япон хэлийг Монгол Улсад түгээх болон хоёр улсын хамтын ажиллагаа, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.

-Энэ хугацаанд танай төвөөр хичнээн хүн сурч гарсан бэ?

-Монгол-Японы төв өнгөрсөн хугацаанд 1000 гаруй бизнес эрхлэгчийг бизнесийн үндсэн сургалтдаа хамруулж төгсгөсөн. Цаашид ч эдгээр туршлагадаа тулгуурлан бизнесийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэмжих ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бизнесийн хүний нөөцийг дэмжих тал дээр илүү дагнаж ажиллалаа. Тодруулбал, бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр Япон маягийн менежментийн чиглэлтэй зах зээлийн анхан шатны  хичээлүүдийг дотоодын компаниудад заасан гэсэн үг. Мөн зөвхөн анги танхимын сургалтаас гадна ажлын байран дахь сургалтыг явуулдаг. Хичээл орж байгаа багш нарын хувьд Япон улсын том компаниудад ажиллаж байсан туршлагатай багш нар байдаг.

-Өнгөрсөн хугацаанд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэгвэл  хоёр улсын бизнесийн компаниудын хамтын ажиллагаа ямар түвшинд байна?

-Хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхтэй болгох, өргөжүүлэх гол гарц нь бизнес хоорондын харилцаа шүү дээ. Эхэндээ хоёр улсын компаниуд бизнесийн үйл ажиллагаа хийхэд хүндрэл их гардаг байсан. Тухайлбал, манай улсын бизнес эрхлэгчдийн чадвар, бодол, хөгжлийн түвшин тааруу байсан. Тиймээс хоёр өөр түвшинд байгаа компани харилцахад хэцүү. Харин одоо нэг үеэ бодвол манай бизнесийн салбарынхан Японы бизнес эрхлэгчидтэй ойролцоо түвшинд очсон байна. Манай төвийн үйл ажиллагаа бас нөлөөлсөн байх гэж бид харж байгаа. Хоёр улсын компани хамтарч ажиллахад түвшний ялгаа  байхгүй болсон.

Хамтын ажиллагааны тал дээр өөрийн улсын бизнес эрхлэгчдийг Японы компаниудтай холбох, Японоос Монголд орж ирэх сонирхолтой эсвэл хамтрагчаа хайж байгаа компанитай зуучлах, хүн солилцоо хийх сонирхолтой компаниудад хүнийг нь олж өгөх зэргээр ажиллаж байна. Манай талаас Японы зах зээлд гарах сонирхолтой компаниуд ч бас байна. Тиймээс бизнес эрхлэгчдийг зуучлах, холбох ажлыг хийж байна.

-Япон улстай холбогдоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Цаашид бид юун дээр анхаарах хэрэгтэй гэж таны зүгээс харж байна?

-Монгол, Япон хоёр хүний хувьд өөр өөр соёл, орчин нөхцөлтэй хүмүүсийг шууд харьцуулахад хэцүү. Монголчуудын хувьд юмыг ганцаарчилсан байдлаар өөрөө болгох гээд байдаг сул талтай. Энэ нь нүүдэлчдийн соёлтой холбоотой байх. Энэ сэтгэлгээ бидэнд жаахан илүүдээд байдаг. Харин япончуудын хувьд суурин соёл иргэншилтэй. Тиймээс цаг барихгүй бол үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломжгүй болно. Мөн хүний итгэлийг алдвал эргэж олж авахад хэцүү гэх мэтээр цаг хугацааг зөвөөр ашигладаг. Харин бидний хувьд үүнд нэг их ач холбогдол өгдөггүй ялгаатай талууд байна. Тиймээс бид багийн ажиллагаанд суралцах хэрэгтэй. Бүгдээрээ гэдэг хандлагыг сурах нь чухал гэж боддог.

-Танай төвийн хувьд цаашид ямар бодлого баримталж ажилладаг вэ?

-Манай төвийн үйл ажиллагааны хувьд цаашид хоёр орны Засгийн газрын гэрээний дагуу явагдана. Монголын эдийн засгийг хөгжүүлье гэвэл бизнес эрхлэгчдээ бие даасан, найдвартай болгох хэрэгтэй. Тэр бизнес эрхлэгч, байгууллагын ажилчдыг нэг сэтгэлтэй болгох чадваржуулах тал дээр илүү анхаарна.

Японы компаний захирлуудыг харахад том жийп унаад байдаггүй. Харин ч дунд нь ороод хамт ажиллаад явж байдаг. Тиймээс бид ийм хандлагыг дотоодын компаниуддаа сургалтаар олгохыг зорьж байна.   Тэгэхээр бид компанийн эзэд хөрөнгө оруулагчдыг сэтгэлгээний хувьд өөрчлөхөөр ажиллаж байна. Ижил түвшний хамтын ажиллагаатай болгох зорилт тавиад ажиллаж байна. Бизнес эрхлэгчдээ чадавхжуулах нь манай улсын хөгжлийн гарц.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

 

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

3 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

39 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин