Малчдын эрсдэл даах чадварын индекс 40.28 хувь байна

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Нүүдлийн мал аж ахуйд учирч буй бэлчээр хомстох, ган, зудын байдлын давтамж зэрэгт малчин өрхийн эрсдэл даах чадварын дундаж индекс 40.28 хувьтай байна. Энэ нь нийт сум, нийслэлийн захын дүүрэг бүрээс 30 малчин өрхийг хамруулан нийт 10 мянган малчныг оролцуулсан судалгааны дүн юм. Энэ талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын зөвлөх С.Жигжидпүрэв танилцууллаа.

Тэрбээр "Малын тоо, бэлчээрийн даац, хүртээмжийн байдал бүгд тэнцүү байснаар малчдын амьжиргаа тогтвортой байна" гэдгийг онцолсон юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд эрчимжсэн, ухаалаг байдлаар мал аж ахуй эрхлэх гурван тулгуурт зорилт тулгараад буйг тодотголоо. Үүнд:

  • Хэрэглэгч-үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг тогтмол нэмэгдүүлэх,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг нэмэгдүүлэх,
  • Хүлэмжийн хийн ялгарлыг боломжийн хэрээр багасгаж арилгах явдал тулгарч буйг хэлж байна.

Мөн өнөөдөр байдал ямар байна гэвэл малчид зээл авлаа гэхэд төлөх чадвараа тооцох боломжгүй эрсдэлтэй учирдаг. Ийм эрсдэлүүдийг багасгахын тулд малчид наад зах нь даатгалд хамрагдаж байх хэрэгтэй байна гэдгийг тэмдэглээд, ингэхдээ холбогдох байгууллагууд даатгалын шаардлагыг малчдад зориулан багасгах хэрэгтэй байгааг хэлж байв.

“Шинэ өсөлт” сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал хэлэхдээ “Өнөөдрийн уулзалтыг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн хүрээнд, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор зохион байгуулж буйг тодотгож, хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд, эрдэмтэн, судлаачдыг оролцуулан малчдын амьжиргааны тулгуур асуудлыг хөндлөө" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17