“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Тайландын туршлагыг судална

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ сарын 15-нд Тайландын нийслэл Бангкок хотноо тус улсын Хөдөө аж ахуй, хоршооны яамны дэд төрийн нарийн бичгийн дарга Р.Сомчуантай уулзаж, хоёр орны хөдөө ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичиг байгуулах асуудлаар зөвлөлдлөө.

Уулзалтаар Монголын талаас санамж бичгийн төслийг эхний байдлаар танилцуулсан бөгөөд Тайландын Хөдөө аж ахуй, хоршооны яам танилцаж боломжтой саналаа тусгаж ирүүлэхээр талууд санал нэгдэв. 

Цаашид хоёр улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хоршооны салбарын харилцааг бэхжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас малын гаралтай бүтээгдэхүүн түүн дотор арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг Тайланд улсад экспортлох, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хоршооллын салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах, богино, дунд хугацааны сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Тайланд улсын талаас далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс, цагаан будаа экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яам хооронд байгуулсан “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах таван жилийн төлөвлөгөө”-нд 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний эргэлт, тоо хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг талууд онцоллоо. 

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг Тайландын талд танилцуулж тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Tайланд улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хоршооллын сайн туршлагыг судлаж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn


 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17