Б.ДАРЬСҮРЭН
Орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх сараас 2.9 хувиар өсжээ. Тодруулбал, наймдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.320.000 төгрөг байгаагаас Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.6 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.130.000 төгрөг байгаа ба Сүхбаатар дүүрэг мөн хамгийн үнэтэй байна. Тус дүүрэгт хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж ханш 3.740.000 сая төгрөг болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Жилээр нь авч үзвэл манай улсад орон сууцны үнэ 13.6 хувь өсжээ. Жилийн хугацаанд хуучин орон сууцны үнэ 25.9, шинэ орон сууцных 13.4 хувиар өссөнийг доорх инфографикт харуулж байна.
Эх сурвалж: www.polit.mn