Б.ДАРЬСҮРЭН
“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэр өчигдөр орой 20 цагаас өнөө өглөөний 08 цаг гэхэд давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765 тонн түлшний түгээлт хийжээ
Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэгт 450 борлуулалтын цэг шаардлага хангаж, гэрээгээ сунгасан байна. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 08 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ.
Эх сурвалж: www.polit.mn