Н.Лхагвадолгор: Даам бол шинжлэх ухаан юм

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лхагвадолгорыг урьж ярилцлаа. Түүний хувьд Дэлхийн цомын аваргын мөнгөн медаль болон өсвөрийн ААШТ-ээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн юм. Мөн өсвөрийн УАШТ-д дөрвөн удаа түрүүлж байсан шилдэг тамирдын нэг билээ.

 

-Өнгөрсөн зургадугаар сард болсон ААШТ-д эх орноо төлөөлөн оролцож амжилтын буухиагаа ахиулсан. Ямар улсын баг тамирчидтай таарч тоглов?

-Би 2016 оноос даамын спортоор хичээллэж эхэлсэн. 2017 оноос хойш Азийн аваргын тэмцээнүүдэд  тасралтгүй оролцсон. Энэ удаагийн  ААШТ Узбекстан улсад зохиогдсон учраас Азийн том төлөөллүүд болох хуучны Азийн аваргуудтай таарч тоглолоо. Мөн шинэ хүчтэй тамирчид оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон. Би COVID-19-ийн нөхцөл байдлаас болж бэлтгэлээ сайн  хийж чадаагүйн улмаас тэмцээний үед тоглолтын тактикаа алдсан ч амжилттай оролцож дөрвөн медаль хүртэж чадлаа.

-Сүүлийн үед даам, шатрын спортыг цахим орчинд тоглодог болсон. COVID-19-ийн үед ямар тэмцээнүүдэд оролцов?

-Монголын даамын холбооноос зохиогдсон тэмцээнүүд болон 2020 оны “Дэлхийн үндэстнүүдийн цом”-д цахимаар оролцсон. Дэлхийн цом нь багийн тэмцээн учир багийнхантайгаа ойлголцож, тоглолт бүрд ялж оноо авах хэрэгтэй байсан. Тэмцээнүүд цахимаар явагдсан болохоор өөртэйгөө тоглож байгаа мэт мэдрэмж төрсөн.

-Даамаар хичээллэж эхэлж байгаа тамирчид, хүчтэй өрсөлдөгч болохын тулд бэлтгэлээ хэрхэн базаах ёстой вэ?

-Даамын  спорт  ухаж ойлгоогүй хүнд уйтгартай, байрлалын төлөө өрсөлдөж, түүнийгээ хэрэгжүүлж чадсан нь хождог. Тиймээс хүмүүсийн тоглолтыг харж байрлалаа сайн олж сурах хэрэгтэй. Мөн зуун буудалт даамын хөлөг дээрх тоглолтууд хурц ширүүн өрсөлдөөнийг бий болгож, үргэлж ялан дийлэхийн төлөө тэмүүлэлд хөтөлдөг. Тиймээс даамын спорт бол шинжлэх ухаан юм. Харахад энгийн атлаа хэчнээн олон задаргаа, хувилбарт хожил гардаг гэдгийг харж суралцсан хүн ойлгоно. Байнга  бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Бэлтгэл хийх боломжтой үедээ цахимаар эсвэл, мэргэжлийн тамирчинтай  тоглох хэрэгтэй.  Мөн судалгаа чухал.

-Та  өрсөлдөгч тамирчдынхаа тоглолтыг хэр судалдаг вэ?

-Өрсөлдөгчтэйгөө яаж тоглохоо тэмцээнд орохын өмнө судлах хэрэгтэй. Улсынхаа  тамирчдын тоглолтыг мэддэг болохоор гадаад орны шилдэг тамирчдын тоглолтуудыг үздэг.  Цахимд тавьсан  бусад улсын тамирчдын бичлэгийг үзэж, хэрхэн тоглох талаар судалдаг.

-Монгол тамирчдын ур чадвар ямар түвшинд байна вэ?

-Нэг ангилалд тоглодог тамирчдаас ОУХМ Э.Хүслэн, ОУМ Б.Есүй нар эн дүйцдэг. Тэдний мэдлэг, ур чадвар сайн. Амжилтаа ахиулахын тулд байнгын бэлтгэл сургуулилтанд хамрагдаж, олон улсын тэмцээнд тогтмол оролцохыг хичээдэг. Тиймээс бид даамын спорт өндөр хөгжсөн шилдгүүдийн тоглолтыг харж суралцдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17