Австралийн гадаад ажилчдыг дэмжих бодлого шүүмжлэлд өртөв

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Путри хэмээх эмэгтэй амрангаа ажиллах визтэйгээр 2017 оны хоёрдугаар сард Сиднейд хөл тавьжээ. Тэрбээр Индонезид байдаг гэр бүлийнхэн рүүгээ хангалттай хэмжээний мөнгө шилжүүлж чадна гэсэн итгэл дүүрэн Австралид ирсэн байна. Ийн тэрбээр Индонез хүн ажиллуулдаг дэлгүүрт ажиллаж  нэг цагт дөрвөн Австрали доллар авахын сацуу хэлний бэрхшээлтэй тулгарчээ. Дараа нь нэг цагийн хөлс нь 18 австрали доллар болж нэмэгдсэн байна. Гэсэн ч австралид амьдрах өртөг өндөртэй учир Путри хоёр унтлагын өрөөтэй байранд 16 хүнтэй хамт амьдарчээ. Тэрбээр худалдагчийн ажлаа сольж пиццаны газар зөөгчөөр орж цагийн хөлс нь 26 австрали доллар болсон ч удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртсөн түүхийг “Aljazeera” сайт хуваалцжээ. Энэ талаар Путри “Хамт ажилладаг хүн маань миний биед зөвшөөрөлгүй хүрч удаа дараа хүчирхийлэхийг завдсан. Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан ч мөнгө хэрэгтэйн улмаас ажлаа үргэлжлүүлэн хийсэн” гэж тус сайтад ярьсан байна.

Австрали улсын ажиллах хүчний нийт тоо 13.6 сая байдаг. Үүний ихэнх хувийг түр зуурын визтэй хүмүүс бүрдүүлдэг. “The Grattan” хүрээлэнгийн мэдээлснээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.5 сая хүн түр зуурын визтэй цагаачлахаар Австралид иржээ. Энэ нь  2019 оны хоёр сая цагаач иргэнтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.  Тиймээс Австралийн Засгийн газар ажиллах хүчний хомсдолыг арилгаж, ур чадвартай ажилчдыг татахын тулд цагаачдын байнгын оршин суух газруудын тоог нэмэгдүүлнэ хэмээн зарласан. Гэвч үүнтэй холбоотойгоор цагаач ажилчдыг хөдөлмөрийн мөлжлөг, элдэв хүчирхийллээс хамгаалах бодлогыг тус улсын эрх баригчдаас олон нийт шаардаж байна.

Тодруулбал, түр визтэй гурван хүн тутмын хоёр нь ажлын байрандаа ямар нэгэн хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг байна. Тиймээс урт хугацааны визтэй хүмүүсийн тоог нэмсэн ч цагаач ажилчдын ажиллах нөхцөл сайжрахгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Үүнийг дээр дурдсан Путригийн түүх нотолж байна.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезын Засгийн газар 2022-2023 оны  санхүүгийн жилд байнгын оршин суугчдад олгох визний тоог 160 мянгаас 195 мянга болгон нэмэгдүүлэхээ зарлаад байна. Энэ талаар Дотоод хэргийн сайд Клэйр О'Нил “Манай улсын цагаачлалын бодлого Австрали улс нээлттэй, эрх чөлөөтэй, ардчилсан, чинээлэг нийгмийг хөхиүлэн дэмжигч гэдгийг илэрхийлнэ” хэмээн энэ сарын 2-нд мэдэгдэж байлаа. Гэвч бодит байдал дээр тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг Австралийн Засгийн газар эрэлхийлсэнгүй хэмээн “Aljazeera” сайт мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

17 цаг 43 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 23 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

23 цаг 42 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

23 цаг 47 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

23 цаг 55 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин