“Mongolian Mining-2022” үзэсгэлэнд олон улсын 100 гаруй байгууллага оролцоно

2022-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

“Mongolia Mining” олон улсын уул уурхайн 11 дэх удаагийн үзэсгэлэнг энэ сарын 21-23-нд “Степпе Арена” мөсөн өргөөд зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө мөн "хариуцлагатай уул уурхай" сэдвээр семинар хийнэ. “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр" ТӨХК худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хүргэх юм. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том үйл ажиллагааг энэ жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ онд уул уурхайн салбар хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар УУХҮЯ, АМГТГ, “Оюу Толгой“ ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компани, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, үнэлгээ консалтингийн компани, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулан сурталчлах юм.

Мөн “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, тэр дундаа ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100-гаад байгууллага, манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх томоохон байгууллагууд оролцох юм.

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан, үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох боломжтой. Үзэсгэлэн гаргагч, зочдод зориулан автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үнэгүй үйлчилнэ. “Мongolia Mining-2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал үйл ажиллагаанд тооцогддог бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монголиа” ХХК, “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, алтан ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Новел групп” ажиллаж байгаа бол үндэсний бүтээн байгуулагч, мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, “Мега Сэлбэг” ХХК ажиллаж байна.   

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17