Түгжрэлийг бууруулахад ирэх оны улсын төсөвт 586 тэрбум төгрөг суулгана

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо.
Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглээд “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцоллоо. 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга,  хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.
Уулзалтад оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсээд Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17