“Ши Жиньпин Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм”

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Узбекстан улсад уулзахаар төлөвлөж байгаа талаар “Aljazeera” сайт мэдээллээ. Тодруулбал, энэ  сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзана гэж Оросоос БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов ярьсан талаар Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлэв. Энэ нь Украинд үүссэн хурцадмал байдлаас хойших Ши Жиньпин, В.Путин нарын анхны биечилсэн уулзалт юм. Харин Ши Жиньпин COVID-19 цар тахлаас хойших анхны гадаад айлчлалаа Казахстан улс руу хийх гэж байна.

Барууны орнуудаас үзүүлж байгаа хориг арга хэмжээний эсрэг Хятад болон Орос эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дээрх уулзалтыг Хятад болон Оросын харилцаа сэргэсний дохио хэмээн ажиглагчид үзэж байна. Оросын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани “Газпром” Хятад улс байгалийн хийн төлбөрөө ам.доллараар биш юань болон рублиэр хийх гэрээнд гарын үсэг зурсан нь үүний баталгаа юм.

Хонгконг дахь “Natixis” компанийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа Херреро “Уулзалтын үеэр Жиньпин, Путин нар төв Азид хэрэгжүүлэх хамтарсан төслүүд, эрчим хүчний шинэ хоолой барих болсон тухайгаа зарлана гэж бодож байна. Хятад улсын тухайд Төв Азийн аюулгүй байдал, эдийн засгийн салбарыг чухалчлан авч үзэх төлөвтэй байна. Их-20-ийн дээд хэмжээний уулзалтаас хоёр сарын өмнөх энэ уулзалт ач холбогдол ихтэй. Жиньпин Америкийн ерөнхийлөгч Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм” гэж ярьжээ.

ОХУ-ын эдийн засаг энэ оны эхний хоёр жилд дөрвөн хувиар буураад байгаа юм. Цар тахал, хөл хорионоос үүдэн Хятадын эдийн засаг ч хүндхэн байдалтай байна. Тиймээс хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ийн уулзахаар болсон байна. Санкпетербург хотод зургадугаар сард болсон олон улсын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин “Ирэх саруудад Орос-Хятадын худалдааны салбар дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа нь манай хоёр орны харилцааны хүрээ хэр өргөн байгааг илтгэнэ” гэж ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 176 (6908)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17