“Пропер Ти рийл эстэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дөлгөөний хэлсэн 10 эшлэл

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Пропер Ти рийл эстэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дөлгөөнийг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар гурван жил орчмын өмнөөс албан ёсны зохицуулалтад орсон. Өөрөөр хэлбэл, брокер, оффисууд Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан тодорхой шалгууруудыг биелүүлэн  тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байна. Түүнчлэн агент брокерууд ч Санхүүгийн зохицуулах хорооны сургалтад хамрагдаж, тусгай зөвшөөрөлтэй компанид ажилладаг болсон. 

анай улсад хэдхэн жилийн өмнө сонингийн зар шүүж, олон сонголтгүйгээр тааралдсан байраа л худалдаж авдаг байсан бол одоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 200 гаруй эрх бүхий байгууллагаар дамжуулан өөрийн хэрэгцээ, мөнгөнд нийцсэн байрыг мэргэжлийн түвшинд тайлбарлуулан үйлчилгээ авах боломжтой болсон.

үйлгээ бүрийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлтэй компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд тогтмол тайлагнадаг болж, энэ салбар илүү ил тод болж байна. Энэ нь далд эдийн засгаар орж ирсэн мөнгөөр үнэтэй орон сууц худалдан авч мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа өндөр ач холбогдолтой, хариуцлагатай ажил юм.

-Худалдан авагчид зуучлалын байгууллагуудыг “ченж” гэж хардаг. Үнэн хэрэгтээ бид худалдан авагчдад хамгийн сайн үйлчилгээ нөхцлийг санал болгох гэж л ажилладаг. Гэвч  худалдан авагч тал нь зуучлагчийг тухайн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын үнэ дээр мөнгө нэмж зардаг гэсэн ташаа ойлголттой байдаг нь энэ салбар хөгжихөд сөрөг нөлөө үзүүлдэг.

л хөдлөх хөрөнгийн эзэд хөрөнгийнхөө үнийг тогтоодог ч мэргэжлийн зуучлагчид тэдэнд байршлын давуу болон сул талууд, үнийн судалгаа, худалдааны нөхцөл зэргийг танилцуулан харилцан ярилцаж, аль болох бодит үнэлгээгээр зах зээлд гаргахыг хичээн ажилладаг. Нэг ёсондоо бид худалдан авагчийн өмнөөс зах зээлийн хамгийн таатай сайн нөхцөл, үнэлгээг хөрөнгийн эзэдтэй тохиролцдог гэсэн үг юм.

-Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь өөрөө үргэлж эргэлтэд ордог хөрөнгө. Нэг орон сууц худалдаж аваад, насаараа амьдарч үр хүүхэддээ өвлүүлнэ гэдэг бодол одоо  цагт байхгүй болсон. Хүн нэг амьдралын мөчлөгтөө хэрэгцээ шаардлагаас хамаараад багадаа 2-4 үл хөдлөх хөрөнгө худалдан авч аль эсвэл түрээслэн ажиллаж амьдардаг. 

-Барилгын салбарт төр нь хувийн хэвшлээ дэмжин ажиллах нь зөв. Төр зөв төлөвлөж, тухайн төлөвлөлт хийсэн газруудаа дэд бүтцээр хангаж, газрын үнэлгээг ил тод нээлттэй болгож, түүнчлэн тухайн газарт  сургууль, цэцэрлэг, орон сууц, алийг нь барих боломжтой талаар зохицуулалт хийж өгдөг байх нь чухал.

-Худалдан авагчид орон сууцны хөөсөрсөн үнэ, борлуулалтын үнэ бууна гэж хүлээдэг ч яг үнэндээ тийм боломж бага байдаг.  Хуучин цагт үл хөдлөх хөрөнгийг нэгэн хэвийн, сонголтгүйгээр нийлүүлдэг байсан бол өнөөдөр хувийн хэвшлийнхэн орон сууцыг худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн байршил, барилгын хийцлэлийн олон шийдлүүдийг санал болгож байна.

-Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн, байршил эрэлт хэрэгцээнээс шалтгаалж борлуулалт хийгдэх хугацаа харилцан адилгүй юм. Зах зээлийн бодит үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хурдан байдаг. Магадгүй нийлүүлэлт багатай хөрөнгийн мэдээллийг вэб сайтад оруулмагц борлуулагдах тохиолдол их.

-Борлуулалт урт хугацаанд зарцуулдаг үл хөдлөх хөрөнгө нь тухайн барилгыг хөгжүүлэгчид нь оршин суугчдыг биш, ашиг харж бүтээн байгуулалт хийсэнтэй холбоотой. Одоо худалдан авагчид дөрвөн хана биш, орчинг худалдаж авдаг болсон. Тиймээс ч манай компанийн эрхэм зорилго “Бид зүгээр нэг байр зарах биш, худалдан авагчдад орчин, тэр дундаа мэдрэмжийг худалдан авахад зуучлана” гэсэн зорилготой.

Эх сурвалж: www.polit.mn

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 18 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

4 цаг 54 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин