Их Британи гурав дахь эмэгтэй Ерөнхий сайдаа угтан авлаа

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн эмэгтэй удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ.Тодруулбал, Сангийн сайдаар ажиллаж байсан Лиз Трасс Их Британийн гурав дахь эмэгтэй Ерөнхий сайдаар тодорлоо. Хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тетчэр 1979-1990 онд ажилласан бол  хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд Тереза Мэй 2016-2019 онд Их Британийг удирдсан юм. Лиз Трасс өрсөлдөгч, тус улсын Сангийн сайд асан Риши Сунакыг 57 хувийн саналаар ялж, дахин эмэгтэй хүн Их Британийг удирдахаар болсон нь энэ юм. Хоёр сар үргэлжилсэн ерөнхий сайдыг томилох сунгааг Лиз хамгийн урт ажлын ярилцлагатай зүйрлэн хошигносон байна.

Лиз Трасс парламентын гишүүнээр 12 жил, сайдаар найман жил ажилласан. Ингэхдээ гурван өөр ерөнхий сайдын Засгийн газарт тасралтгүй ажиллажээ. Ямар ч албан тушаалд томилсон хурдан хөрвөн, чадварлаг ажиллах чадвартай Лиз “улс төрийн хамелеон” хочтой юм байна.

 Эрчим хүч болон байгалийн хийн үнийн огцом өсөлт, ажил хаялт нь инфляцийг нэмэгдүүлж, улмаар Их Британийг эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй байгаа юм. Эдгээрийн эсрэг яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухайгаа Лиз өөрийн улсын нэгэн өдөр тутмын сонинд ярьжээ. Мөн Ерөнхий сайдаар зарласны дараах илтгэлдээ “Татварыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Консерватив нам 2024 онд ч ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна.

Хамгийн эхэнд Германы канцлер Олаф Шольц Луз Трасст баяр хүргэжээ. Тэрбээр “Энэ хүнд хэцүү цаг үед Герман, Их Британи хоёр нөхөрлөлийн хамтын ажиллагаа үргэлжлүүлнэ” гэж мэндчилгээндээ дурджээ. Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Хэлэлцээрийг бүрэн хүндэтгэсэн бүтээлч харилцаатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн байна. Энэтхэг, Польш, Ирландын удирдагчид түүнийг ерөнхий сайд болсонд баяртай байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ. Үүнээс гадна Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн штабын дарга Леонид Волков Лузийн ялалтыг  Навальный “гайхалтай мэдээ” хэмээн хүлээн авсан гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 172 (6904)

 

dddd
sdd
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17