Монгол Улс оны эхний долоон сард 11 сая тонн нүүрс экспортложээ

2022-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Дэлхий дахинд өрнөж буй геостратегийн өөрчлөлт эрчим хүчний гол эх үүсвэр одоогоор нүүрс хэвээр гэдгийг улам тодотгов. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх төслүүд дахин хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж эхэллээ.

Нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, удааширсан төслүүд амилах боломж улс орнуудад бүрдэж байна. Гэвч тээвэрлэлтийн хүндрэл, хил гаалийн нөхцөл байдал манай улсын хувьд хамгийн том сорилт дагуулна.

Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг танилцуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн тоглогчид хамтран ажиллах боломжийг олгодог нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт энэ сарын 7,8-ний өдөр "Shangri-La" зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болох гэж байна. 10 дахь удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалт зургаан хэсгээс бүрдэх аж. Гурав дахь хэсэг нь “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” сэдвээр үргэлжилнэ.

Тус хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” болон “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь, боломжууд” сэдвээр хэлэлцэх юм. Мөн “Металлургийн нүүрсний зах зээлийн чиг хандлага”-ыг энэ хэсэг тодорхойлох төдийгүй “Цар тахлын дараах Хятад, Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал”-ыг танилцуулахаар байна.

Манай улс оны эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортолжээ. Тэгвэл “Цар тахлын дараах Хятад, Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр “Түдэй Тинк Танк” ХХК-ийн Ерөнхий менежер Хөү Жихуа БНХАУ-аас цахимаар илтгэх юм.

“Түдэй Тинк Танк” ХХК нь “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтын онцлох илтгэлийг хэлэлцүүлж ирсэн. Коскжих болон эрчим хүчний нүүрсний зах зээлийн өнөө болон дунд, урт хугацааны төлөв байдлыг бүрэн зураглах “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсгээр чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаан өндөрлөх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17