Ж.Оюунгэрэл: Зээлийн шалгуурт барьцаа шаарддаг нь эрсдэлтэй

2022-09-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” чуулган болсон. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож, “Есүн гоёл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэлийг “Зууны мэдээ” сонин “Бизнес, хөгжил” буландаа урьж, ярилцлаа.

 

-Анх бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ. Энэ салбарт хөл тавих шалтгаан юу байв?

-Би сувилагч мэргэжилтэй. 2008-2013 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилласан. Тухайн үед сувилагчийн цалин 350-400 мянган төгрөг байсан нь амьдралд хүрэлцээгүй байсан тул өөрийн хүсэл сонирхол, амьдралын шаардлагаар “хувцас захиалга засвар” чиглэлээр нэмэлт орлого олъё гэж шийдсэн минь энэ. Гэхдээ 2013-2018 онд хувийн байгууллагад зохион байгуулагчаар ажиллахын хажуугаар оёдол, эсгүүр хийж сурсан л даа. Улмаар 2018 онд “Есүн гоёл” компаниа ганцаараа нээсэн ч 10 хүртэл ажилтантай болж, өргөжсөн боловч 2020 онд цар тахлаас үүдэн хаалгаа түр барьж, уналтад орсон. Одоо эргээд, гурван ажилтантайгаар үйл ажиллагаагаа бичил бизнес хэлбэрээр үргэлжлүүлж байна. Ямарваа ажил хийхэд шалтаг хэрэггүй. Зээл тавьж эхлүүлсэн учраас үйл ажиллагааны тогтвортой байдлаа хангах, ажилчдынхаа цалинг тавих, татваруудаа төлөхөөс эхлээд, бэрхшээлүүд олон байсан. Анх үндэсний болон Европ бүх төрлийн хувцас захиалгаар үйлдвэрлэж нийлүүлдэг байсан бол одоогоор зөвхөн монгол эсгийгээр орны гудас, матрасс хийж байгаа.

-Бизнес гэх эрсдэлтэй салбар руу мэргэжлийн ажлаа орхиж ороход ямар байв. Ойр дотныхон нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүлийн хувьд намайг 100 хувь дэмждэг. Манайх гурван хүүхэдтэй. 2018 онд ихэр хүүхдээ аавд нь даатгаж орхиод, ажилдаа орсон юм. Түүнээс өмнө ч, хойно ч гэр бүлийн хүн маань тогтмол дэмжиж ирсний үр дүнд сонирхлынхоо дагуу ажиллах боломжийг нээсэн. Мөн “Есүн гоёл” гэх нэр ч учиртай л даа. Хоёр ихэр маань 2015 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдрөөр төрсөн юм. Тэр утгаараа компаниа цаашид хүүхдүүддээ өвлүүлнэ гэсэн сэтгэлээр Есүй,Есүгэн гээд хатны нэр өгсөн.

-Бизнес эрхлэгчид зээл дээр тулгуурлаж, ажлаа хийдэг. Таны хувьд зээлд хэрхэн хамрагдаж байв?

-Ялангуяа, хувиараа бизнес эрхлэгчдэд зээл бараг олддоггүй. Учир нь хүү болон шалгуур нөхцөл хатуу байдагтай холбоотой. Орон сууц, хашаа байшин, автомашинаас өөр барьцаагүй хүмүүс орон гэрээ барьцаанд тавих нь өндөр эрсдэлийг дагуулна. Зээлэндээ хариуцлагатай хандаад төлж байтал гэнэтийн асуудал тулгарч орон гэргүй болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ойр дотны танилуудаасаа зээлэх нөхцлөөр санхүүгээ бүрдүүлдэг.

-Монгол Улсад бизнесийн салбарын орчин, нөхцөл ямар түвшинд байна вэ. Мөн эрэгтэй, эмэгтэй бизнес эрхлэгчдийн ялгаа нь юу вэ?

-Миний хувьд эмэгтэй бизнес эрхлэгчид гараагаа жижгээр эхэлдэг болов уу. Эрэгтэйчүүдийн хувьд эрсдэлийг үүрэх чадвар нь өндөр учраас арай дээгүүр түвшинд сэтгэж, бизнес эрхэлдэг гэж дүгнэдэг. Харин эмэгтэйчүүд үр хүүхэд гээд амьдралын ихэнх ачааг үүрч явдаг учраас зээл, санхүүгийн тал дээр илүү хариуцлагатай ханддаг. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа ч өнгөрсөн долоо хоногт болсон “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” чуулганы үеэр хэлсэн.

-Бизнес эрхлэгчдэд зээлийн шалгуураас эхлээд олон асуудал тулгардаг гэсэн. Үүнийг залруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Бизнес эрхлэгчдийг дэмжих, тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжих ажил нь дөнгөж анхан шатанд явж байна. Ерөнхийдөө, төр засгаас бидэнд зориулсан хөнгөн шалгууртай зээл, татварын уян хатан бодлогыг бий болговол зүйтэй гэж боддог. Жишээлбэл, шинээр эхэлж байгаа хүмүүст зээлийн эргэн төлөлтийг эхний сараас биш, бага зэрэг хойшлуулдаг байвал зүгээр юм болов уу.

-Байгууллагын удирдлага, ажил олгогч хүний хувьд ажил горилогчдоос юуг нь чухалчилдаг вэ?

-Хамгийн түрүүнд үнэнч байдлыг шаарддаг. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд шалтаг тоочиж, ажил цалгардуулдаг, зүгээр суугаад мөнгө олоход хэцүү болсон үед ажил хийх сонирхолтой хүн ховор байна. Ажил хийх сонирхлын дагуу тухайн хүний үнэнч байдал илэрдэг. Сонирхолгүй хүн бол ямар нэг байдлаар шалтаг тоочиж, ажлаас гардаг бол ажиллах чин сэтгэлтэй хүний ажилдаа хандах байдал ил тод байдгаараа ялгаатай.

-Ерөнхийлөгчийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” чуулган болж, өндөрлөлөө. Чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Чуулганы үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харахаас илүүтэйгээр сонирхлын түвшинд өөрийн нүдээр харж, чихээр сонсох гэж оролцлоо. Яагаад гэвэл төр засаг эмэгтэйчүүдийг дэмжихийн төлөө ямар ажил хийх нь үү, түүнийг харах зорилготой байсан. Урьд нь тэр бүр болж байгаагүй, үйл ажиллагаа болсон учраас нийслэл, 21 аймгийн 800 гаруй эмэгтэйн дуу хоолой дээр үндэслэж, дээр дурьдсанчлан зээл, татварын асуудлыг шийдэж өгөөсэй гэж харж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 171 (6903)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 57 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 57 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 57 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 57 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 57 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 57 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 57 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 57 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 57 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 57 мин