Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 70 хувьтай байна

2022-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч компани бүтээн байгуулалтыг цар тахал, баяр наадам зэрэг ямар ч үед тасралтгүй үргэлжлүүлж байгааг тус үйлдвэрээс мэдээллээ.

2020 оны нэгдүгээр сард үйлдвэрийн талбайд бүтээн байгуулалтаа эхлүүлж, одоогоор БНЭУ-ын ерөнхий гүйцэтгэгч, Монголын 10 гаруй туслан гүйцэтгэгч компани хамтран технологийн бус байгууламжийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна.

Төсөл нь үйлдвэрийн төлөвлөлт, процесс ба технологийн горим, инженерчлэл, нарийвчилсан зураг төсөл, барилга угсралт, гэрээ эрхзүй, эдийн засаг гээд хоорондоо уялдаа холбоо бүхий олон салбар дамнасан ажлаас бүрддэг. Мөн патенттай технологийн лиценз эзэмшигч, үйлдвэрийн бүтээн байгуулалтын “Багц ажил”-ын Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Техникийн болон гэрээ эрх зүйн баримт бичгийг боловсруулах, тооцоо судалгаа хийх ажил багтдаг. Жишээлбэл, үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэг багц ажлын тендерийн бичиг баримтын техникийн хэсэг гэхэд 14 мянган хуудас материалаас бүрдэх аж.

Үйлдвэрийн Технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил хоёр жил үргэлжилсэний эцэст энэ оны эхээр дуусч АНУ, Итали, Франц, Нидерландын алдартай компаниудтай гэрээ байгуулсан. Түүхий тос дамжуулах хоолойн хувьд БНХАУ-ын компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Төсөл зөвхөн Монгол, Энэтхэгээр зогсохгүй олон улс орны хамтын бүтээн байгуулалт болж буй юм.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17