А.Энхтуул: Иргэншил болон холбоогоо солихгүйгээр легионер болох сонголтыг хийлээ

2022-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шатрын их мастер А.Энхтуулыг Франц улс өөрийн нэр дээр тоглох санал тавьсан. Тэгвэл А.Энхтуул Францын саналд дараах хариуг өгчээ. Тэрбээр “Манай талд хоёр төрлийн санал ирснээс иргэншил болон шатрын холбоогоо солихгүйгээр легионер тоглогч болох ухаалаг сонголтыг хийх шийдвэр гаргалаа. Энэхүү сонголт нь цалин болон санхүүгийн дэмжлэгийн хувьд улсаа сольж, Францын нэрийн өмнөөс тоглох саналаас хамаагүй бага хэдий ч эх орны минь үнэ цэнтэй зүйрлэшгүй ээ.

Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Иймээс, эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ.

Монголоос хэд, хэдэн тамирчид өөр улсын нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлдөж байсан, байгаа жишээг би харж байна. Тодорхой цаг хугацааны дараа тэд үргэлж эргэн ирдэг. Би ийм сонголт хийхийг хүссэнгүй ээ. Харин легионер тоглогч болсноор том гүрний туршлагаас судалж, бусдадаа нөлөөлөх боломж нээгдэнэ гэдэгт найдаж байна.

Бидний зүрхэнд, ялангуяа Монгол хүний сэтгэлд эх орон, элгэн садан мөнхийн уяатай явдаг гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч, одоогийн амжилтад хүрэхэд миний эх орны агаар, салхи, мөнх хөх тэнгэр, тал нутаг гээд нандин бүхэн урам зориг өгсөн. Өнөөдрийн намайг буйдхан ч гэлээ энэ улс минь хурцалсан юм шүү.

Дээрх шийдвэрээр зөвхөн Францын үндэсний лиг болон Европын цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох юм. Харин аравдугаар сарын 25-с арваннэгдүгээр сарын 4-ний хооронд Энэтхэг улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсноо дуулгахад таатай байна.

Легионер тоглогчийн хувьд, 10 сарын 1-10 хооронд Франц улсын багтай Европын цомын тэмцээнд 1-р ширээнд, багийн лидер тоглогчоор тоглох боллоо. Ингэснээр, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай дахин өрсөлдөх нь нэр төрийн хэрэг билээ. Сонирхуулахад, тус тэмцээнд дэлхийн No1 шилдэг шатарчин Магнус Карлсен Норвеги улсынхаа өмнөөс мөн оролцох юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17