Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх долоо хоногт нээнэ

2022-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа ирэх долоо хоногийн сүүлээр зохион байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ. Бүтээн байгуулалтыг 2019 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж  “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байгаа юм. 

Урдчилсан төлөвлөгөөгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах байсан ч бага зэрэг хойшилж, ийнхүү ирэх долоо хоногт нээхээр болжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уул уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм. 

Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-50 сая тонн нүүрс тээвэрлэж, одоогийн авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллараас найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурах боломж бүрдэх тооцоог албаныхан хийсэн. 

Төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэж, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.

Энэхүү төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албан тушаалтнууд оролцох аж. 

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17