Зөрчил гаргасан дөрвөн аж ахуй нэгжийг тус бүр таван сая төгрөгөөр торгожээ

2022-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

ШӨХТГ-аас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний болон Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассны үнэ зөрсөн зэрэг зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан “Скай хайпермаркет” ХХК-ийн Чингис салбар, “Сэнтрал Экспресс Cи Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн Х хороолол салбар, “Веллмарт чейн” ХХК-ийн Веллмарт, “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркетад лангуу болон кассны үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй нэгжид тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн “Номин тав трейд” ХХК-ийн Номин хайпермаркет, Номин юнайтед салбар, “Моннидер” ХХК буюу “Оргил” сүлжээ дэлгүүрийн Зайсан салбар, “Веллмарт чейн” ХХК буюу Вэллмарт сүлжээ дэлгүүрийн Бишрэлт салбар, “Хархорин худалдааны төв”-ийн 23 дугаар салбар, “Боса холдинг” ХХК-ийн “Боса агуулах худалдаа” Сонсголон салбар зэрэг зах худалдааны төвийн жин хэмжүүрүүд нь Стандарт, хэмжил зүйн газраас олгодог механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан болох нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан 51 аж ахуй эрхлэгчээс импортолсон цагаан будаа, элсэн чихэр болон хүнсний ургамлын тосны захиалга, татан авалт, нийлүүлэлтийн мэдээллүүдийг авч шалгаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17