Михаил Горбачёвын амьдрал, карьер дэлхийн гэрэл зурагчдын дуранд

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

З.БАТЦЭЦЭГ

ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачев таалал төгсөв. Түүнийг засгийн эрхэнд байх  хугацаанд олон томоохон үйл явдлууд болсон.  Перестройка, Афганистанаас цэргээ гаргах, хүйтэн дайн дуусах, НАТО-гийн эсрэг байгуулагдсан Варшавын гэрээний блок задарсан. М.Горбачев барууны орнуудтай харилцаагаа сайжруулах зорилгоор Германыг нэгтгэх боломжийг олгосон. Нөгөөтэйгүүр түүний үед ЗХУ-ын зах хязгаарт хэд хэдэн цуст мөргөлдөөн болж, 1989 онд 21 хүн нас барсан.  Тбилисид болсон жагсаалыг хүч хэрэглэн тараасанд М.Горбачёвыг буруутай гэж зарим хүмүүс үздэг. 1991 оны нэгдүгээр сард Вильнюст болсон үйл явдалд мөн адил. М.Горбачёвын засаглалын үр дүнгийн талаар одоо болтол маргалдсаар байна. Зарим нь түүнд ардчиллыг авчирсанд талархаж байгаа бол зарим нь ЗХУ задран унасанд улстөрчийг буруутгадаг. Михаил Горбачёвын амьдрал, карьер дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг харъя.

Михаил Сергеевич Горбачёв 1931 оны гуравдугаар сарын 2-нд Ставрополь хязгаарын Приволное тосгонд тракторчны гэр бүлд төрсөн. Сургуулийн сурагч байхдаа 15 настай Миша машин, тракторын станцад комбайнерын туслахаар ажиллаж эхэлсэн. 17 настайдаа тэрбээр аавынхаа адил  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Өндөр шагналын ачаар Михаил Москвагийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетэд шалгалт өгөхгүйгээр элсэн орж, 1955 онд онц дүнтэй төгссөн.

19 насандаа

 

Горбачёв 19 настайдаа ЗХУ-ын гишүүнээр нэр дэвшиж, 1952 онд намд элсэв. Тэрбээр намын шатаар хурдан дээшилж, шинэ албан тушаалыг ээлж дараалан сольж байв. 1970 онд тэрээр ЗХУ-ын Ставрополь мужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болжээ. Дараа нь Төв хорооны гишүүн, 1980 онд Улс төрийн товчооны гишүүн болсон. Леонид Брежневийг нас бархад К.Черненкогийн дараа М.Горбачёв төрийн хоёр дахь гол хүн болсон юм.

ЗХУ-ын удирдагчид Унгараас буцаж ирсэн нь, М.Горбачёв ар талд байна

Тус улсын дээд эрх мэдэл нь удаан хугацааны туршид "Кремлийн ахмадууд"-д харьяалагдаж байсан бөгөөд тэд одоогийн статус квог хадгалах, огцом өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлэхийг оролдсон. М.Горбачёвын гадаад төрх, олон нийтийн биеэ авч яваа байдал нь хүртэл түүнийг өмнөх хүмүүсээс гайхалтай ялгаатай байв. Тэр эрч хүчтэй, үргэлж инээмсэглэдэг, хүмүүст нээлттэй байсан.

ЗХУ-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Горбачёв Андрей Громыко, Григорий Романов нарын хамт мавзолейн индэр дээр, 1984 он

Михаил Сергеевичийн эхнэр Раиса Горбачёва ЗХУ-ын жинхэнэ тэргүүн хатагтай болжээ. Улсынхаа түүхэнд анх удаа генсекийн эхнэр нөхрөө хаа сайгүй дагаж, ганган дэгжин харагдаж байв. Нэг талаас Зөвлөлтийн эмэгтэйчүүд түүнийг биширдэг байсан бол нөгөө талаас Раиса Максимовнад дургүй байсан.  Тэр гадаад төрхөндөө хэт их анхаарал хандуулсан мэт санагддаг гэж үздэг байжээ.

 

Михаил, Раиса Горбачёв нар Мурманск хотод, 1987 он

М.Горбачёвын хэлснээр бол түүнийг ЗХУ-д шинэ төрийн тэргүүнээр томилогдсоны дараах эхний саруудад тунхагласан хуурай хууль буюу согтууруулах ундаатай тэмцэх эрс арга хэмжээнүүдийг хуулийг нэвтрүүлэхийг эхнэр нь ятгасан юм.

Магадгүй М.Горбачёвын хоригийн цорын ганц үр дагавар нь ЗХУ-ын усан үзмийн тариалангийн бараг гуравны нэгийг устгасан явдал юм. Энэ талаар хэн ч дээрээс зааварчилгаа өгөөгүй ч орон нутагт урьдын адил намын санаачилгыг өөрийнхөөрөө ойлгож, чадах бүхнээ хийсэн нь энэ.

Жорж Буш, Рональд Рейган, Горбачёв нар. Нью Йорк, 1988

Залуу Ерөнхий нарийн бичгийн дарга засгийн эрхэнд гарсан эхний саруудад дотоод төдийгүй гадаад бодлогод дэвшилтэт үзэл бодлоороо ялгарсангүй. Тэрбээр уламжлал ёсоор "Дэлхийн энх тайвны төлөөх тэмцлийг" дэмжиж, барууны болон "цэрэг"-ийг эрс шүүмжилж байсан. 1985 оны долдугаар сард Эдуард Шеварднадзе Андрей Громыкогын оронд Гадаад хэргийн сайд болсноор байдал өөрчлөгдсөн. Барууны орнуудтай харилцаагаа хэвийн болгох, Африк, Латин Америкийн мөргөлдөөнд АНУ-тай сөргөлдөөнийг зогсоох нь ЗХУ болон дэлхийн харилцааны шинэ хуудас байв.

Михаил Горбачёв Норильскийн оршин суугчидтай хийсэн уулзалт, 1988 он

1987 онд энэ бодлого нь "Шинэ сэтгэлгээ" нэртэй болсон бөгөөд үүнийг Горбачёв "Манай улс болон дэлхий дахины шинэчлэл ба шинэ сэтгэлгээ" номондоо дурдсан байдаг. Энэ нь хоёр системтэй ертөнцийг үгүйсгэж, түүний хуваагдашгүй байдлыг хүлээн зөвшөөрч, асуудлыг тайван замаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

М.Горбачёв Красноярскийн хязгаарт, 1988 он

Хамгийн гол нь М.Горбачёв үй олноор хөнөөх зэвсгийн талаар санаа зовж байв. Тиймээс бүх улс оронд үүнийг бүрмөсөн орхиж, томоохон гүрнүүдийн зэвсэгт хүчний тэнцвэрийг хамгийн бага хэмжээнд байлгахыг санал болгов.

Фидель Кастротой Гавана нисэх онгоцны буудал дээр, 1989 он

АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган 1987 онд Михаил Горбачёвт хандан "Энэ Берлиний ханыг нураа" гэж уриалсныг олон хүн мэддэг. Ерөнхий нарийн бичгийн дарга Германыг нэгтгэхэд ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулахгүй байсан бөгөөд Правда сониноор дамжуулан Р.Рейганд энэ бол бүтэхгүй санаа гэсэн байдаг. Гэвч 1989 оны намар Унгар улс Австритай хилээ нээнэ гэж зарласнаар Берлиний хана утгаа алдаж, Зүүн Германы иргэдийн цуваа түүгээр дамжин баруун Герман руу цувсан юм.

Берлиний хананы үлдсэн хэсэг дээрх зураг

"Перестройка" гэдэг үгийг 1980-аад онд ЗСБНХУ төдийгүй гадаадад мэддэг байсан. М.Горбачёв 1985 онд "дахин бүтээн байгуулалт" хийх шаардлагатай гэж хэлэхдээ яг юу гэдгийг тодорхой тайлбарлаагүй ч Зөвлөлтийн хэвлэлүүд шинэ үгийг өлгөн авчээ. Тухайн үед перестройка гэдэг нь эдийн засгийн багахан өөрчлөлтийг хэлсэн болохоос бүхэл бүтэн тогтолцооны үндэс суурийг өөрчлөх утга агуулаагүй юм. Хүн бүр аль болох хурдан сайн сайхан, чинээлэг амьдрахыг хүсч байгаа нь улс орны хөгжлийг хурдасгах ёстой байсан юм.

М.Горбачёв гэр бүлийнхэнтэйгээ зуслангийн байшинд, 1989 он

Гэсэн хэдий ч нефтийн үнийн уналт, Чернобылийн атомын цахилгаан станцын осол зэрэг нь захиргааны арга хэмжээ нь нөхцөл байдлыг засахад тус болохгүй гэдэгт Горбачёв итгэв. Тэрбээр Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга, Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Александр Яковлев тэргүүтэй бүлгийн санал болгосон ардчилсан социализмын үзэл санааны дагуу шинэчлэл хийхээр шийдсэн. Хоршоо хэлбэрээр жижиг хувийн аж ахуй эрхлэх эрин эхлэв. Цаашдын үйл явдлууд хурдацтай хөгжиж байв. ЗХУ-ын Төв Хорооны 1987 оны I чуулганаар зарлаж, шууд утгаараа дээрээс эхлүүлсэн шинэчлэл хоёр жилийн дараа хяналтаас гарсан. Тус улсад өргөн хэрэглээний барааны хомсдол үүсч, тусгаар тогтнолоо зарласан ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын хил дээр цэргийн мөргөлдөөн дэгдэж эхлэв. 1991 онд түлхэн унагах оролдлого хийж, улс орны бүх тогтолцоо бүрэн задран унасны дараа Беловежская Пущад РСФСР, Украины ЗСБНХУ, БССР-ын удирдагчид "ЗСБНХУ-ын оршин тогтнохыг зогсоох тухай" гэрээнд гарын үсэг зурав.

М.Горбачёв, Борис Ельцин нар ЗХУ-ын Ардын депутатуудын их хурал дээр, 1991 он.

1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд М.Горбачёв тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлав, учир нь энэ улс үнэндээ байхгүй болсон. “Үйл явдал өөр замаар явав. Улс орныг задлах шугам давамгайлж байна" гэж тэр иргэдэд хандаж телевизээр хэлсэн үгэндээ хэлэв.

Огцроосноос хойшхи эхний жилүүдэд М.Горбачёв ашгийн бус байгууллагуудыг- Горбачёвын сан, Олон улсын ногоон загалмайн нийгэмлэгийг байгуулжээ. Эхнийх нь перестройкийн түүх, Орос, дэлхийн түүхэнд хамааралтай асуудлуудын талаархи судалгаа хйидэг бол хоёр дахь нь хүрээлэн буй орчны боловсрол олгодог юм.

1996 онд М.Горбачёв хоёр гол нэр дэвшигч Борис Ельцин, Геннадий Зюганов нарыг эсэргүүцэж, Оросын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. Энэ санаачилга бүрэн бүтэлгүйтсэн: сонгогчдын ердөө 0.51 хувь нь Горбачёвын төлөө саналаа өгсөн.

 

Владимир Путинтэй 2002 он

1999 оны есдүгээр сарын 20-нд Михаил Горбачевын эхнэр Раиса Максимовна цусны хорт хавдраар нас барав.

М.Горбачёв охин Иринагийн хамт эхнэрийнхээ оршуулга дээр, 1999 он

"Ээжийг нас барахад би аавтайгаа гурван жилийн турш өдөр бүр хамт байсан. Тэр зүгээр л түүн шиг харагдах, адилхан ярьж, дохио зангаа хийх хүнийг харж, сонсож, мэдрэх хэрэгтэй байсан" гэж охин Ирина хэлэв.

2000-аад оны хоёрдугаар хагаст Горбачёв улс төрөөс холдож, илтгэл тавих болон түүний сангийн ажилд анхаарлаа хандуулав. Сүүлийн жилүүдэд тэрээр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхийн үйл явдлын талаар үе үе тайлбар хийж байсан бөгөөд түүний тайлбар гадаадын хэвлэлд хааяа цацагдаж байсан ч нас ахих тусам сэтгүүлчидтэй ярилцлага хийхээс татгалздаг байв.

Ангела Меркелийн хамт

Михаил Горбачёв амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл үзэл суртлын социалист хэвээр байсан бөгөөд ЗСБНХУ-д агуу түүхтэй эзэнт гүрэн биш, харин дэвшилтэт санаагаа дахин бодож, хэрэгжүүлэх боломжтой улс гэж тууштай итгэж байсан. Г.Уэллс Ленинийг "Кремлийн мөрөөдөгч" гэж нэрлэсэн боловч "гэнэн" гэсэн үг нэмбэл энэ нэр М.Горбачёвт илүү тохиромжтой.

М.Горбачёв 2016 оны  арванхоёрдугаар сард өгсөн ярилцлагын дараа

"Би өөрийн байр сууриндаа хэвээр байна. Холбоог аврах боломжтой байсан. Шинэчлэгдсэн холбоо нь бүгд найрамдах улсуудад хэрэгтэй байв. Үүнийг устгасан хүмүүс үр дагаврыг нь төсөөлөөгүй " гэж М.Горбачёв байнга давтдаг байв.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

20 цаг 6 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

21 цаг 45 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин