Б.ДАРЬСҮРЭН
Энэ сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоногийн өмнөх үетэй харьцуулахад 0.2-9, өнгөрсөн сарын мөн үеэс 8.4 хувиар буурчээ. Тодруулбал, хонь, үхэр, ямааны ястай махны үнэ 0.6-1.9 хувь, хүнсний ногоо 6-9.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин гурилын үнэ 1.6 хувиар өссөн бол бусад бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Орон нутгийн тухайд, махны үнэ 0.9-1.7, шатахууны үнэ 1.1-5.1 хувиар буурсан бол гурил, будаа, элсэн чихэр, сүүний үнэ 0.3-3.2 хувиар өссөн үзүүлэлт гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn