Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна

2022-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 аж ахуйн нэгжийн ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэргийг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэв.

Хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөд зайлшгүй шаардлагатай сэлбэг материалыг бүрэн ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварыг хийж байгаа боловч энэ нь тухайн ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна.

Эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо болон Шарын голын уурхайн үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэслэгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан мөнгөн урсгалын дутагдалд орж, зарим ажил зогсох нөхцөл үүсээд байгаа талаар хэлэлцлээ. Тухайн асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр болов.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өчигдрийн /2022.08.30/ байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

•"Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

•Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад хяналт тавьж, ашиглалтад оруулах;

•Бараа материалын захиалга, тээвэрлэлтээс шалтгаалсан үндсэн тоноглолын их засварын ажил удааширч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлж, шийдэл гаргаж ажиллах;

•Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлэх" гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17