Португалын Эрүүл мэндийн сайд огцорлоо

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Португалын Эрүүл мэндийн эмэгтэй сайд Марта Темидо огцрох хүсэлтээ өчигдөр өгчээ. Түүний энэ хүсэлтийг ерөнхий сайд Антонио Коста хүлээн авсан байна. Энэ тухайгаа Антонио Коста “Марта Темидогийн шийдвэрийг хүндэтгэн огцрох хүсэлтийг нь хүлээн авлаа. COVID-19 цар тахлын хамгийн хэцүү үед ажилласан хийгээд хийсэн бүхэнд тань би талархаж байна. Засгийн газар португалчуудын эрүүл мэндийн байдлыг сайжруулахын төлөө хийж буй шинэчлэлүүдийг үргэлжлүүлэн ажиллана” гэж ярьжээ.
Португалын эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээний хямрал, эх барих эмч, эмч нарын хооронд үүссэн ширүүн маргаантай цаг үед Марта огцрох хүсэлтээ өглөө. Тодруулбал, Санта Мариа эмнэлэгт нярайн эмч хүрэлцээгүйгээс жирэмсэн эмэгтэй амиа алдсан тохиолдол өнгөрсөн даваа гарагт гарсан билээ.
Марта Темидо 2018 оны аравдугаар сараас Эрүүл мэндийн сайдаар ажиллаж эхэлсэн. Тэрбээр олон улсын эрүүл мэндийн чиглэлээр доктор, эрүүл мэндийн менежмент, эдийн засгийн чиглэлээр магистраа хамгаалсан. Мөн “Coimbra” хуулийн сургуулийг хуульчаар төгссөн билээ. Тэрбээр “Nova de Lisboa” их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хүрээлэнгийн дэд захирал, Эрүүл мэндийн системийн төв захиргааны удирдах зөвлөлийн дарга, улсын хэд хэдэн эмнэлгийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, салбараа сайн мэдэх сайд байсан юм.

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

19 цаг 31 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

21 цаг 11 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин