Д.Батсүх: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ дотоодод болон БНСУ-д худалдах боломжтой

2022-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг өчигдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус олон улсын явган аялалд БНСУ-ын 88 алхагч, Японы таван алхагч, Монгол Улсын 200 орчим алхагч оролцжээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Жэжү Оллэ нийгэмлэгийн зүгээс 2016 онд Улаанбаатар хотод явган аяллын жим гарган тохижуулах саналыг манай байгууллагад тавьсан. Ийнхүү манай байгууллагаас тус санаачилгыг дэмжин гурван байршилд алхалтын жим тохижуулсан. Тодруулбал, Хонхор орчимд нэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр зам тохижуулаад байна. Цаашид хот орчмын ногоон бүсэд хоёр зам нэмж тохижуулахаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Уг жимийг тохижуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжсэнээр жуулчид, алхагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус нийгэмлэгээс зөвхөн алхаад зогсохгүй тухайн нутагт амьдарч буй иргэдэд нэмэлт орлого оруулах үүднээс гар урлалын чиглэлээр сургалт ордог. Мөн Англи, Солонгос хэлний сургалтуудыг ч зохион байгуулдаг. Иргэд сургалтаар олж авсан мэдлэгээрээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн, бүтээгдэхүүнээ монголдоо болоод БНСУ-д худалдан борлуулах боломжтой болсон” хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17