С.Мөнхчулуун: НӨАТ-ын сугалааг сэргээх гэж байгаа бол бусдыг нь хуулиар хориглох хэрэгтэй

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Сангийн яамнаас НӨАТ-ын сугалааг ирэх сараас сэргээхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “НӨАТ-ын сугалааг сэргээх гэж буй бол бусад бүх сугалааг хуулиар хориглох хэрэгтэй. Сугалааны асуудлыг шалгахад тодорхой хууль тогтоомж байхгүй, Сангийн яамнаас зөвшөөрөл авч явуулж байна. Улиралд 700 саяын хонжвортой гэх сугалааг шалгахад хонжвороо бүрэн олгож байна. Улиралд орсон орлого нь 1.5 тэрбум байна. Иргэд хожсон хонжворынхоо 40 хувийг татварт суутгуулах хуультай тул их хэмжээний хонжвор хожсон иргэд татвараа төлж хонжвороо авч чадахгүйн улмаас 40 хувиа суутгуулаад 60 хувийг мөнгөөр тооцож авдаг, сугалаа явуулж буй газрууд 40 хувийг татварт төлдөг юм байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

ШӨХТГ-ын Хяналт шалгалтаар “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Үүнд:

-“Он жим” ХХК, ”Нүүдэлчин гэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь ”эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, улмаар сугалааны шууд нэвтрүүлгийг телевизүүдээр нэвтрүүлж байсан ба тухайн аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг таслан зогсоох талаар ШӨХТГ-ын даргын 2022.08.05-ний өдрийн 01/1350 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан бичгийг хүргүүллээ.

Нийтийн цахим орчинд “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтгүй байх тул боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлд тусгасан нэрийг дур мэдэн өөрчилдөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, хариу мессэж илгээх, үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хэрэглэгчийг хангахгүй байх зэрэг зөрчлүүд илэрсэн ба эдгээрт хяналт тавих, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах талаар агентлагийн даргын 2022.08.05-ний өдрийн 01/1351 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүллээ.

“Саятан Лото” ХХК-ийн зүгээс 1900-0000 тусгай дугаараар “Үндэсний сугалаа” нэртэй сугалааг эрхлэн явуулахдаа тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа явуулсан, хариу мессэж илгээх болон үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хангаагүй зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байх тул 5 сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17