Б.ДАРЬСҮРЭН
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт "АИ-92 шатахуун зарахгүй байна" гэх гомдол иржээ. Тус газар гомдлын дагуу УУХҮЯ-наас тодруулахад, улсын хэмжээнд АИ-92 шатахууны 29, нийслэлд 27 хоногийн нөөцтэй гэсэн гэсэн мэдээллийг ирүүлсэн байна. Харин "Магнай трейд" ХХК нь энэ сарын нийлүүлэлттэй холбоотойгоор нөөц нь багассан. Бусад компанийн нөөц хэвийн байна" гэж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn