Б.ДАРЬСҮРЭН
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 188.508.758 төгрөгийн 1.246.943 ширхэг хувьцаа арилжигдсанаас есөн компанийн хувьцааны ханш өсөж, 19-ийнх нь буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар", "Крипто Үндэстэн" болон "Мандал Даатгал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК, "Өндөрхаан" ХК болон "ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцаа хамгийн их унажээ.
Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 14118 ширхэг нэгж эрхийг 11.604.408 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 56 ширхэг үнэт цаасыг 5.6 сая төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.16 хувиар буурч, 35368.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ таван их наяд 41 тэрбум төгрөг боллоо.
Эх сурвалж: www.polit.mn