Б.ДАРЬСҮРЭН
Монгол Улс энэ сарын 18-ны байдлаар нийт 119.3 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7.5 тонн буюу 45 хоногийн, АИ-92 автобензин 33.4 тонн буюу 25 ,АИ-95 автобензин 4.6 тонн буюу 35, дизель түлш 71.6 тонн буюу 26, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.
Харин нийслэлийн хэмжээнд нийт 58.5 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1.3 тонн, АИ-92 автобензин 18.6 тонн буюу 20, АИ-95 автобензин 3.1 тонн буюу 43, дизель түлш 33.3 тонн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn