"Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго" форумыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Дархан-Уул аймгийн хөгжлийг хурдасгах, бүс нутгийн өсөлтийн төв, тогтвортой аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг бууруулах шийдлийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор энэ сарын 18-19-ний өдөр форумыг зохион байгуулжээ.

Тус форумаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Дархан-Уул аймагт эрчимжүүлэхэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн бааз суурь бүрэн бэлтгэгдсэн дэд бүтэц, газар тариалан, аж үйлдвэр, боловсролын салбарт яамд болон орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх олон талын боломжуудыг тодорхойллоо.

Үүнд:

-Орон нутгийн хөгжлийг “Тогтвортой хөгжлийн зорилго-Шинэ сэргэлтийн бодлого”-той хэрхэн уялдуулан төлөвлөх, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд нэгдсэн ойлголттой боллоо.

-Тус аймгийг бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаан, аж үйлдвэржилт, кластерийн төв хот болоход төр, хувийн хэвшлүүд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн нэгдсэн дүгнэлтэд хүрэв.

-Дархан-Уул аймгийн хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа тодорхойлж, түүнийг бууруулах шийдэл, гарцын талаар нэгдсэн ойлголттой болжээ.

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах асуудлуудыг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлтэд хүрч иргэд олон нийтийн сэтгэлд хүрсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яам Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Залуучууд театрын гаднах талбайд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” үзэсгэлэн зохион байгуулан “СТАРТ-АП, МЕНТОРШИП” арга хэмжээ болон “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17