З.БАТЦЭЦЭГ
Австралийн регбигийн аварга Эллиа Грин хүйсээ сольж эрэгтэй болжээ. Түүний үгийг Ройтерс агентлаг иш татсан байна.
Тамирчин бүсгүй хүйсээ солиулах мэс засал хийлгэхээр нэлээд эртнээс төлөвлөж байсан тухайгаа ярьжээ. Тэрээр карьераасаа болоод эрт дааврын эмчилгээг эхлүүлээгүй гэдгээ онцлов. Хүмүүс хүссэн зүйлээ хийж, мөрөөдлөө биелүүлэх сонголт хийх эрхтэй" гэж Э.Грин хэлэв.
29 настай регбичин 2021 онд зодог тайлсан. Тэрээр Австралийн багтай хамт 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпийн алтан медаль хүртсэн юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Олон улсын олимпийн хорооноос трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оруулах тухай зөвлөмжийг танилцуулсан. Тэд ялангуяа тамирчдыг хүйс, харгалзахгүйгээр элсүүлэх ёстой гэж заасан. Шалгалтын нарийвчилсан шалгуурыг үндэсний холбоод өөрсдөө боловсруулна.
Эх сурвалж: www.polit.mn