Халдагч этгээд АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад дайчин байжээ

2022-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг
 
Цинциннати дахь Холбооны мөрдөх товчооны оффист нэвтрэх гэж байгаад буудуулж амиа алдсан Рики Шиффер нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Флоридагийн Үндэсний гвардийн ахмад дайчин байсан гэж “Wall Street Journal” сонинд мэдээлжээ.


Пүрэв гарагийн өглөө Цинциннати дахь Холбооны мөрдөх товчооны оффисын зочдыг шалгах хэсэгт үл мэдэгдэх этгээд нэвтрэхийг оролдсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр сум нэвтэрдэггүй хантааз өмссөн бөгөөд дохиоллын дараа хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай буудалцаж, машинаар зугтахыг оролдсон байна. Зарим мэдээллээр уг этгээд “AR-15” маркийн автомат буу ашигласан гэжээ. Р.Шиффер 1998-2003 онд Тэнгисийн цэргийн хүчинд, 2008-2011 онд Флоридагийн үндэсний гвардад алба хааж байсан гэж тэмдэглэжээ. 42 настай тэрбээр өмнө нь “USS Columbia” хөлөгт цэрэг байсан тухай Тэнгисийн цэргийн хүчнээс мэдээлэв. Р.Шиффер өмнө нь Холбооны мөрдөх товчооны анхаарлын төвд байсан гэж тус хэлтэсээс иш татан хэвлэлд тэмдэглэжээ.

 

Мөрдөн байцаагчид АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын олон нийтийн сүлжээн дэх “Truth Social” дахь Шиффер нэртэй хаягийг түүнийх байсан гэж үзэж байгаа гэж тус сонин хууль сахиулах байгууллагын ажилтны хэлснийг иш татан бичсэн байна. Халдагч олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ экс ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан гэж эх сурвалж хэлсэн байна. Цинциннати дахь Холбооны мөрдөх товчооны оффист халдлага үйлдэх болсон шалтгаан нь Трампын эдлэнд агентуудыг нэгжлэг хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж “Вашингтон Пост” сонин өмнө нь мэдээлж байсан билээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17