Л.Оюун-Эрдэнэ: Надад хүнд үед гал барьж, асуудал шийддэг, хүчтэй сайд хэрэгтэй

2022-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЧИР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа солио, сэлгээ хийж магадгүй тухай нэлээд дээрээс яригдаад байсан. Одоо цаг нь болсон бололтой. Өөрөөр хэлбэл, ингэх цагийн шаардлага ч үүссэн. Шалтгааныг хамгийн түрүүнд олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбож ойлгож болох юм. Үүнээс гадна сүүлийн үед манай гадаад харилцаанд эерэг үр дүн цөөнгүй гарлаа.

Түүнээс улбаатай эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлнэ. Үүнд Засгийн газар “хувийн бэлтгэл”-ээ базаах ёстой. Өөрөөр хэлбэл, том төслүүдийг саадгүй явуулахад энэ Засгийн газрын сайд нар улс төрийн даацтай, мэргэжлийн чадамжтай байх шаардлагатай. Түүнд нийцэхгүй сайд нар одоогийн Засгийн газарт бий. Ер нь бол байнга хэл амны бай болдог хэд хэдэн сайд байдаг. Асуудлаас салдаггүй. Ажил нь амждаггүй. Тиймээс л “...Засгийн газар ирж буй гал барилцдаг ганц нэгхэн сайд байна” гээд л ярьж бичээд байдаг болсон байх. Хамгийн гол нь тийм сайд нараар шалтагласан дотоодын улс төр ч ил, далд өрнөөд байгаа нь нууц биш.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ янз бүрийн хурал уулзалт дээр нэг бус удаа “...Надад хүнд үед гал барьж, асуудал шийддэг, хүчтэй сайд хэрэгтэй байна” гэж хэлжээ. Энэ талаар эх сурвалжууд ярьж, бичиж байна. Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг шууд утгаар нь ойлгож болох юм. Мэдээж хэрэг, Засгийн газарт “гал” барьдаг, хүчтэй сайд хэрэгтэй. Гэхдээ түүний үгийг “орчуулаад” ойлговол үнэнд бүр ч илүү ойр болно. Юу гэхээр, Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлнэ гэдэг бол “...Танхимын сайд нараа өөрөө мэдэж томилмоор байна” л гэсэн үг. Угаасаа Засгийн газрын одоогийн танхимыг Л.Оюун-Эрдэнийн баг гэхэд хэцүү гэдэг юм билээ. Сайд бүр өөр “дарга”-тай дуулддаг. Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа намынхан нь бүгд мэднэ. Байнга л ярьж байдаг юм. Тиймээс “гал”-аар халхавчилж байгаад багаа бүрдүүлэх сонирхол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байх магадлал өндөр.

 

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17